Ганц уншигчтай блог... - Шинэ бичлэгүүд http://someoneinsomewhere.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Wed, 10 Mar 2010 22:27:48 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Ноёноо ХҮҮгээр хамгаалах Монгол ...]]> http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=391813 Эх орон гэж юу вэ? Хүн бүр энэ асуултад өөрөөр хариулах байх л даа. Нэг онигоо байдаг. Жагсаалын дарга нэг цэрэгт хандан "Эх орон бол Доржийн ч ээж, чиний ч ээж. Тэгэхээр чи юу болж таарав" гэтэл өнөөх нь "Би Доржийн дүү" гэсэн гэдэг. Энэ үг онигоо хэрнээ миний бодлоор "эх орон"-ыг хамгийн сайхнаар илэрхийлсэн санагддаг. Тиймээ, эх орон гэж миний хувьд гэр бүл, хайртай хүн, найз нөхөд гээд хамгийн үнэ цэнэтэй тэдгээр зүйлс. Харин эх оронч нэгэн байна гэдэг тэр үнэтэй зүйлсийнхээ төлөө чадах бүхнээ хийх ёстой гэсэн үг. 

Би эх оронч хүн бишээ. Үнэндээ надад эх орныхоо төлөө хийсэн зүйл огт үгүй. Хүүхэд минь сүүдэр дор нь тоглог гэж мод ч тарьж үзээгүй. Би өглөө бүр Хятадад үйлдвэрлэсэн цагны сэрүүлгээр сэрж, Хятад үйлдвэрийн хувцас нөмөрөөд, Цасан дээр Хятадад үйлдвэрлэсэн гутлын мөр гаргаад Хятадын хөрөнгө оруулалттай компани болох ажлынхаа зүг алхдаг. Өдөр нь би Хятад амтлагчаар амталсан хоол идэж, Хятад хуурай сүүгээр сүлсэн цай амтархан уугаад танихгүй Хятадын түрүүвчийг зузаан болгохоор ажилладаг. Орой нь гэртээ очоод Хятадад үйлдвэрлэсэн телевизээр Хятад сувгийг нь алгасаж Хятадууд Монголд давраж байгаа тухай мэдээ үзээд, Хятадад үйлдвэрлэсэн хөнжил нөмрөөд, өглөө ажилаасаа хоцорч Хятад компаниас авах цалингаа хасуулахгүйн тулд Хятад сэрүүлэгтэй цагаа найдвартай гэгч нь тааруулаад унтдаг. Би Монголын баялагыг маань зөөж гарган хэн нэг Хятад баян болох үйлсэд тийм мундаг биш ч 4 жил сурсан мэдлэгээ ашиглан ажилладаг. Энэ байдалдаа ч харамсдаг. Гэхдээ би намайг өдий болтол өсгөж амьдралд залгуулсан ээжийнхээ ачийг хариулж чаддаггүй юмаа гэхэд хүүхэд байсан шигээ нэрмээс болж найзынхаа төрсөн өдөрт зориулж Хятадад үйлдвэрлэсэн дурсгалын зүйл авах мөнгөө ээжээсээ гуйхгүйн тулд ажил хийдэг. Би сургуулиа төгсөөд олон компанид ажилд орох хүсэлт тавьсан ч намайг тоож сонгосон нь энэ Хятад компани. Манай компани 200 гаруй Монгол ажилчинтай. Баялагыг маань эзэмших эрхийг Засгийн газар маань Хятад компанид өгсөн болохоор би биш гэхэд өөр нэг Монгол залуу миний оронд ажиллаж л байх байсан. Бусад 200 ажилчины хувьд ч гэсэн мөн адил. Магадгүй би эх орныхоо өмнө маш их нүгэл үйлдэж байгаа хүн. Тиймээ би эх оронч хүн биш...    

Гэхдээ би тантай л адил эх орныхоо төлөө сэтгэл зовнидог хүн. Би өглөө бүр Хятадуудын Монголд дураараа аашилж байгаа тухай мэдээ уншиж бухимддаг. Би өдөр бүр Монгол яавал Хятадын эрхшээлд орохгүй байх вэ гэж хэрэндээ эргэцүүлдэг. Би орой бүр найзуудтайгаа нэг ч болов Монгол охинтой явж байгаа Хятадыг зүйл дуусгачих юм сан гэж ярин хийрэхцгээдэг. Тиймээ би тантай л адил Монгол улсынхаа төлөө битүүхэн зовнидог. Зарим өдөр тэрийгээ блогтоо бичиж тайтгардаг. Танд яг одоо энэ этгээд Монголын баялагыг Хятадуудруу гаргахад гар бие оролцчихоод хариуд нь ердөө дотороо бухимдаж, хэнд ч хэрэггүй зүйл энд бичиж эх оронч хүн болж харагдах гэж явах ч гэж дээ гэх сэтгэгдэл төрж байгаа байх. Яг зөв. Үнэхээр би одоохондоо энэнээс өөр зүйл хийж чадахгүй. Би бухимдаж чадна. Би бухимдалаа гаргах гэж худлаа зүйлс сараачиж чадна. Харин ингэж эх орныхоо төлөө зовниж байгаагийн маань ганц ашигтай тал нь гэвэл би үр хүүхдээ ЭХ ОРОНЧ хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээх болно.

Би Хятад, Солонгос, Орос гээд харийн бүхэнд дургуй. Би харь хүний чанга инээх дуунаар өглөө сэрэхвий гэж хамгийн ихээр айдаг. Би тантай л адил Монгол улсаа өндөр хөгжилтэй, ард иргэд нь айх аюулгүй болоосой гэж мөрөөддөг. Мөн эх орныхоо төлөө ихийг хийхийг тэмүүлдэг. Харамсалтай нь надад одоохондоо тийм боломж байхгүй. Одоохондоо... би асрамжийн газар, эсвэл ажлын байр бий болгож чадахгүй. Би хотын утаа, замын түгжрэлийг арилгаж чадахгүй. Би Монголд маань бүгсэн Хятад, Солонгосуудыг зүрхэнд нь ортол айлгаад нутгаасаа хөөж гаргаж чадахгүй. Би Олимпын аваргууд эсвэл Их аварга Дагвадорж шиг Монголын нэрийг дэлхийд дуурсгаж чадахгүй. Би иргэн бүрт байтугай энгэрээ тосон гуйлга гуйх нэгэнд хангалттай мөнгө өгж, үр хүүхдээ тоглох цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Баабар гуай шиг уншсан нэгэнд бодол төрөм нийтлэл ном бичиж, Чойном эсвэл Дашбалбар агсан шиг омогшил бадрам шүлэг найраг бичиж чадахгүй... Гэхдээ л би ундаалж өссөн ус, тоглож өссөн газар шороо, өвөө эмээгийн нутаг, гэр бүл, хүндэт сайн найз нөхөд, үзэсгэлэн гоо охид гээд "Монгол" нэртэй бүхэнд хайртай. Тийм ч болохоор би энэ бүгдийнхээ төлөө чадах бүхнээ хийх ёстой Монгол улсын иргэн.

Зарим хүний бодолд би эх орныхоо төлөө юу ч хийгээгүй атлаа харамлаж, өмчирхөхөөс цаашгүй санагдаж мэднэ. Тиймээ юу ч хийгээгүй болохоор би харамлах эрхгүй нэгэн байх. Өнөөдөр дэлхий даяаршиж байна. Даяаршил гэдгийг би соёлын дайн гэж ойлгодог. Бүхний эцэст хүчирхэг соёл л үлдэнэ. Тиймээс жижигхэн Монгол үлдэхгүй ч байж мэднэ.  Монгол охид бүрийн минь эр нөхөр хүүхэддээ үнэг хайчилж өгөх Монгол эр хүн байгаасай гэж би хүсдэг. Монгол гэргий бүр алсад яваа ханийнхаа араас сүүний дээжээ өргөдөг Монгол уламжлалаа битгий мартаасай гэж залбирдаг. Олон Монгол залуус Монголоо үлдээсэй гэж хүсэж байгаа гэдэгт би итгэлтэй байдаг. Эх оронч гэдэг алдар тийм хялбар олддоггүй юм. Өнөөдөр Монголын залуус эх оронч биш байж болноо. Гэхдээ тэд бүгд эх орныхоо төлөө зовниж байгаа. Цөмөөрөө гэр бүл, хайртай найз охиноо харь нэгэнд алдахгүй юм шүү гэж өөртөө тангараглаж байгаа. Аливаа зүйлийн эхлэл жижиг байдаг. Тийм ч болохоор эх орноо гэсэн тэмүүлэлтэй залуус олон байна гэдэг маш их, бүр маш их сайн хэрэг.

Олон Монгол зүрх эх орныхоо төлөө цохилож байгаа. Яг л шатрын өрөгт БЭРС, ТЭРЭГ, ТЭМЭЭ, МОРИО идүүлсэн тоглогч НОЁНоо ХҮҮгээрээ хамгаалдагтай адил... Бидний цохилох зүрх эх орныхоо төлөө зовниж байгаа цагт МОНГОЛын түүх цааш үргэлжилнэ.

/Цээжиндээ эх орноо гэсэн зовнил ч үгүй атлаа хоосон хийрхэгч гэж бусдыг өөчлөх зарим хүмүүст зориулж бичлээ./

  МОНГОЛЫН ТҮҮХ ӨНӨД ҮРГЭЛЖИЛЭХ БОЛТУГАЙ...

]]>
Wed, 10 Mar 2010 22:27:48 +0800 http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=391813
<![CDATA[Савангийн дуурь буюу Солонгосжилт...]]> http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=390589 Стерлита гэдэг нэрийг хүн бүр мэдэх биз дээ. Би хувьдаа энэ нэрийг хэзээ ч мартахгүй юм шиг... Орой сэрүүн орох цагаар өвөө эмээ хоёртойгоо дугуй унаж сурах бэлтгэлдээ гарахад гадаа нэг ч хүн үлдэлгүй бүгд гэр гэртээ зурагтынхаа өмнө Венесуэл бүсгүйн ээдрээтэй амьдралыг шимтэн үздэг байлаа. Зайлуул, одоо бодоход их л хэцүү амьдралтай бүсгүйн дүр байсан санагддаг. Савангийн мөнгө ч байхгүй болохоор халтар царай гаргаад л явж байдаг. Тухайн үед энэ кино хэзээ ч дуусахгүй юм болов уу гэж бодогддог байсан. Халтар царайт монголын түүхэн дэх үзэгчидийг хамгийн ихээр хуйлруулсан кино болсон байх. Би бодохдоо, энэ кино зохиолын хувьд Монголчуудын сэтгэхүйд нөлөөлөх, мөн анхны гадаадын олон ангит кинонуудын нэг гэдэг утгаараа яг цагаа олж телевизээр гарсан кино. Тухайн үеийн Монголын тэргүүн баяны нэг Найман шарга валют арилжааны төвийн захирал Зундуй агсан киноны гол дүрийн баатруудыг Монголд урилгаар авчирч байсан. Аз болоход Зундуй гуайнх манай дээд айл байсан болохоор эмээд маань 3 урилга өгж халтар царайтай бүсгүйг тайзны будагтай байхад нь харах хувь тохиосон. Одоо санахад жүжигчид нь тайзан дээр дуу дуулаад л байсан санагддаг юм. Гэхдээ тэнд цугласан танхим дүүрэн үзэгчидэд тэднийг зөвхөн харахад л хангалттай санагдсан болов уу. 

Шилжилтийн үед буюу бидний амьдран буй нийгэм эрс өөрчлөгдсөн тэр үед Халтар царайт, Анхны хайр, Цэцэгийн хүлэмж гэх мэт гэр бүлийн зөрчил, амьдралын төлөө тэмцэлийг харуулсан олон ангит кинонууд гарсан нь магадгүй Монголчуудын сэтгэхүйд эерэг нөлөө үзүүлсэн байх. Ардчилалаас өмнөх үед дөнгөж хөл, хэлд орж байсан бяцхан жаал байсан болохоор Социализмын үеийг би сайн мэдэхгүй ээ. Гэхдээ соц нийгмийн үед хүн үүрэгт ажилаа хангалттай хийж чадвал өлсөж үхэхгүй байсан байх гэж боддог юм. Ямар нэг өрсөлдөөн,  амьдралын төлөө тэмцэл шаардлагагүй. Харин ардчилал, чөлөөт зах зээлд хүн өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө тэмцэхгүй л бол өлсөж үхэх болно гэдэг ойлголтыг эдгээр кино төлөвшүүлсэн.

Монголчууд аливаа юманд их туйлшрамтгай хүмүүс. Тиймдээ ч анхдагч болсон дээр дурдсан кинонуудаас хойш ар араасаа Хятад, Солонгос, Япон, Орос кинонууд гарах болсон. Монголын телевизийн сувгуудаар ижилхэн зохиолтой, адилхан жүжигчинтэй, өөр өөр нэртэй нийт хэдэн ч савангийн дуурь гарсан бүү мэд. Мэдээж олны дундаас онцгой хэдэн кино байлгүй яахав. Гэхдээ дийлэнх нь нэгэн хэвийн. Болзоондоо явж байгаад машин мөргүүлээд, ой ухаанаа мартана. Тэр үедээ нэг хүнд дурлана. Дурсамжуудаа эхнээс нь нэг нэгээр нь санаад, өмнө нь өөр хүнд хайртай байсанаа мэднэ. Экс хайртыгаа олж очоод сайхан амьдарч байтал хамраас нь цус гараад удалгүй нас барна. Ерөнхийдөө нэг иймэрхүү зохиолтой кино тал хувийг нь эзлэх байх. Цусны өвчиний тухай олон хувилбарт савангийн дууриудын дараа худалдаачин, тогооч, эмчийн хосолсон мэргэжилтэй бүсгүйн амьдралын тухай эсвэл хоол, идэж өвдөхөөс өөр зүйлийг эс хийдэг хааны тухай Солонгос кино их гарах болсон. Энэ нь нэг бодлын юу ч хийдэггүй төрийн түшээд, үндсэн мэргэжилээсээ тэс өөр чиглэлийн сайд дарга болж буй нөхдүүдийг дүрсэлж үзүүлж буй манай телевизүүдийн далд санаа байж болох. Гэхдээ ганц хоёрын зэрэг байхад л Монголчууд маань ойлгочих байсан. Харин сүүлийн үед хайр дурлал гэхээсээ илүү бүсгүйчүүдийн атаа чөтөө, эрчүүдийн албан тушаалын төлөөх тэмцэлийг харуулсан кино их гарах болсон. Тэрэнд нь ч гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг бүсгүйчүүд их дурлах болж.

Энэ мэт Монголд үзэгчидийн хүртээл болсон олон ангит кинонуудын тухай бичвэл хэдэн өдрийн ажил болох байх. Дийлэнхийг нь ч би мэдэхгүй. Өнгөрсөн жил Монголын гурван эмэгтэй тутмын хоёр нь олон ангит киног тогтмол үздэг гэсэн бичил судалгаа гарсан байна. Тэгвэл зарим сэтгэлзүйч эмч нар савангийн дуурьд донтох үзэгдэлийг нэг төрлийн сэтгэлзүйн өвчин хэмээн дүгнээд байгаа. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд ажиглагдаж байгаа энэ өвчинөөр гэр бүлийн чинь дор хаяж нэг гишүүн өвдчихсөн байгаа гэж би мурийцахад ч бэлэн байна. 

Кино үзнэ гэдэг муу зүйл огт биш. Сэтгэхүй тэлэх, мэдлэг өргөжих, мэдрэмж хүртэх гээд киноноос олж авах зүйл олон. Гэхдээ аливаа кино сайн муугаасаа үл шалтгаалан тухайн орныхоо соёл, нийгэм, хүмүүсийн зан чанарын онцлогыг тодорхой хэмжээнд харуулсан байдаг. Монголын телевизүүдээр өдөрт олноороо дараалан гарах баригдмал цар хүрээтэй солонгосын олон ангит кинонууд манай орны соёлд маш ихээр нөлөөлж байгаа. Өнөөдөр залуусын маань хувцасны шалгарсан загвар солонгос байдлыг илтгэж, охид бүсгүйчүүд маань үс засалт, нүүр будалтаараа автсан киноныхоо дүрүүдтэй ижилсэхийг эрмэлзэж, айл гэрийн тавилгын сонголт солонгос киног дуурайж, өдөр тутмын яриа, мэндчилгээндээ солонгос үг хэрэглэж, элдэв баяр тэмдэглэлт үйл явдалаар солонгос хоолонд орж, хүүхдүүдийн сонсох дуу нь солонгос болж хувиран, түүнийг нь сэргэлэн дуучин хамтлаг нь овжиноор ашиглан солонгос чиг хандлагыг барин уран бүтээл туурвиж, солонгос суваг, нэвтрүүлэг дэлгэрч, цахим хуудаснаа солонгос жүжигчин, дуучидын гаргасан зан авир цуу болон бичигдэж бидний өдөр тутмын амьдралд солонгос соёлын нөлөө улам ихсэж байна.

Монгол маань бүх талаараа дэндүү сул байна. Аливаа нэг улсын соёлын нөлөөнд автахдаа ч түргэн. Эхэндээ цуврал ангит кинонууд нь цуврал болон гардаг байсан бол одоо бүх зүйлд солонгос хэв маяг ажиглагдаж байна. Өнгөрсөн жилийн турш телевиз асаах бүрт хэдэн солонгос эмэгтэй "Нөү бади нөү бади" гэж дуулсан. Энэ жил мөн нэг Эхнэрийн урхи шиг кино үзэгчидийг хуйлруулж, энгийн л нэг солонгос дуу олны таашаал хүртэх байх. Хятадтай харьцуулбал Солонгос улстай манай улс байнгын нөхөрсөг харьцаатай. Боловсролын салбарт түлхүү хамтарч ажилладаг. Ер нь энгийнээр хэлбэл Монголчуудын дургүйг айхтар ихээр хүргээд байдаггүй улс. Тийм болохоороо ч тэр үү өнөөдрийн солонгосжиж буй энэ байдлыг бид ер анзаардаггүй, анзаарсан ч үл тоодог. Яагаад гэвэл бидэнд тэднээс илүү айх аюул, бэргэшээх дайсан бий. Гэхдээ нэг л мэдэхэд бяцхан хүүхдүүд маань солонгосоор хэлд орж, содон болох гэсэн нэгэн нь солонгос нэр үрдээ өгч, дэлхийд тэр бүгд нь Монголыг маань Азийн цээжин дэхь Солонгос гэгдэхэд хүргэх вий. 

Магад бүл цөөтэй, буурай орон хил, хэл, соёл тусгаар үлдэхийн тулд харь бүхнийг дайсан мэт дотороо хажиглах хэрэгтэй.            

]]>
Tue, 09 Mar 2010 12:40:30 +0800 http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=390589
<![CDATA[1000 зулын гэрэлд таныгаа нэг дурсая...]]> http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=382840  

Хүүхэд бүрт том болоод аав шигээ эсвэл ээжийгээ дуурайсан сайн хүн болно гэсэн цайлган хүсэл байдаг. Эрэгтэй хүүхэд аав шигээ эр болохыг мөрөөдөж, аавынхаа үйл хөдлөл бүрийг чадахаараа дууриан хэрэндээ мэрийдэг бол охид ээж шигээ төгс төгөлдөр эмэгтэй болохыг хичээнэ. Харин миний хувьд тийм эрхэм нэгэн хүн маань миний өвөө байсан. Бага нас маань бусад залуусын л адил шилжилтийн үед өнгөрсөн. 90 оны эхэн үе өрх бүрт юм хомс байсан санагддаг. Сольж тоглох тоглоом, сонгож идэх чихэр гээд хүүхэд насанд дурладаг тэр бүх зүйл миний багад ховор байсан. Одоо эргээд бодоход би их муу хүүхэд байжээ. Шилэн лангууны цаадах чамин машиныг хараад авна гэж ээжийгээ зовооно. Багшийн цалингаар гэр бүлээ тэжээнэ гэдэг тийм ч амаргүй гэдгийг би ухаарахад даанч балчир байж дээ. Аавтайгаа хөтлөлцөөд яваа үеийн жаалыг хараад атаархан, зөрөхөд нь эргэж харна... Ээж минь мэдсэн бол өөрийгөө л буруутгадаг байсан байхдаа гэж бодохоор сэтгэл үймэрдэг. Аав... надад аавын тухай хэдхэн дурсамж бий. Тийм болохоор бусадтай адил аав шигээ болохыг хүссэн мөрөөдөл, ааваас олсон хүмүүжил гээд тэр бүгд надад ер үгүй. Гэхдээ би аавын хайраар дутаагүй азтай хүн. Өвөө минь намайг багад орхиод явсан тэр хүнийг орлодог байсан. Ээж биднийг юугаар ч дутаахгүй гэж өглөөнөөс орой хүртэл ажиллана. Өглөө ээжийг ажилдаа явахад нь уйлаад л үлддэг байсан гэдэг. Тэгээд өдөржин өвөө эмээ хоёртойгоо тоглож эрхэлсээр өдрийг барна. Байрны хүүхдүүд надаас аав чинь хаана байдаг юм гэж асуухад, хариуд нь би өвөөгөө заадаг байсан. Сүрлэг том биетэй, хөмсөг нь хүртэл бууралтсан хэдий ч өвөө маань их ануухан, олон жил цэргийн албанд байсан болоод ч тэрүү жавхаатай хүн байсан. 70 гарсан насандаа айл андуурч манай гэрийн хаалгийг эвдэх шахсан хоёр согтуу залууг тоох ч үгүй чирээд гаргачихаж билээ. Танихгүй хүн харвал дуу цөөнтэй, хахир хүн шиг хэрнээ ах бид хоёрт хатуу үг ч хэлж байсан удаагүй. Өглөө бүр эртлэн босож ах бид хоёрын хичээл ном, хувцас хунарыг бэлдээд, сургууль хүртэл хүргэж өгнө. Орой хичээлээ тарахад минь ангийн гадаа ирээд зогсчихсон, тамхиа татаад хүлээж байна. Би өвөөгийн эрх хүүхэд байсаан.

Өвөө маань эмээгээс олон насаар ах. Тийм болохоор эмээ үргэлж хүндлэн "та" гэж авгайлна.  Миний мэдэх өвөөгийн тухай түүхийг сийрүүлэн бичвэл... Багаасаа олон дүү нартайгаа өнчирч үлдсэн өвөө маань айлын том хүү учираас хүүхэд насандаа гэрийн эзэн болж, дүү нараа тэжээнэ. Амьдрал нь хэцүү байсан ч сургуулиа завсардалгүй дунд сургууль төгсөн, хожим цэрэгт явж чөлөөлөх дайнд оролцож ирээд, амьдралаа зохион эмээтэй минь гэр бүл бололцсон. Анхандаа нутагтаа байж, ээжийг төрөхөөс өмнө хотод орж ирсэн гэдэг. Өвөө маань дуу цөөн хүн байсан тул энэ мэт түүхийг би ээж эмээ хоёроосоо сонссон. Харин тэдгээр түүхүүд дотроос нэг нь санаанаас ер буудаггүй юм. Тухайн үед зурагттай айл их ховор байжээ. Ээж зэргэлдээх нэлээн чинээлэг айлын хаяанд хэвтээд завсараар нь зурагт үздэг байж. Нэг өдөр өвөө ээжийг хараад шууд эргээд явчихаж. Тэгсэн эргэж ирэхдээ бүх мөнгөөрөө зурагт худалдаж аваад ирсэн гэдэг. Үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийдэг өвөөгийн минь тэр зан ээжид хүртэл шингэж үлдсэн. 

Сургуулийн буланд байх зайрмагийн цехээс өвөөгийн авч өгдөг байсан гурвалжин торхтой зайрмаг, хуруу дайны бүдүүн ороож татдаг байсан өвөөгийн дүнсэн тамхины үнэр, орой бүр амрахынхаа өмнө ах бид хоёрыг духан дээр нь үнэрлэдэг байсан агшин... энэ бүгдийг эргэн дурсаагүй яасан ч удаавдээ би... Өнөөдөр 2 сарын 28-ны өдөр. Өвөөг минь бурхан хажуудаа аваад яг арван жил өнгөрч байна. Үхэл гэж юу байдгыг мэддэг ч, өвөөг минь аваад одно гэж бодоогүй байсан 6-р ангийн жаалхүү тэр үед шөнөжин тэнгэр ширтээд өвөөгөө олж хараагүй ч... Одоо хүртэл би өвөөгөө тэнгэрт, бурханы хажууд, диваажинд байгаа гэж итгэдэг. 

Өвөөгөө тэнгэрт халихад нь дэргэд нь байж чадаагүйдээ одоо хүртэл би өөрийгөө зүхдэг. Хэрвээ хажууд нь байсан бол надад их олон зүйл захих байсандаа гэж харамсдаг... Тэгээд архи ууж тамхи татдаггүй сайн хүн болноо хүү нь гэж яагаад ч юм тэр үед өвөөдөө би тангарагласан. 12 настай жаалхүүгийн хувьд амлаж чадах нь л тэр байсан биз дээ.

Өнөөдөр ээж эмээ хоёрын маань өргөж байгаа 1000 зулын гэрэлд таныгаа нэг дурслаа... 10 жилийн өмнөх бяцхан зээ чинь одоо том болсон ч нэг л өдөр таныг хаалга тогшоод ороод ирнэ гэж сэмхэн мөрөөдөн, тань шигээ хүн болохыг хичээсээр байгаа... 10 жилийн дараа тандаа ахиад андгайлъя... Хүү нь тань шигээ сайн хүн болноо...    

]]>
Sun, 28 Feb 2010 18:19:12 +0800 http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=382840
<![CDATA[Битгий хоцроорой...]]> http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=351734 /Хэдий өөрөө тэдний нэг ч гэсэн эрчүүддээ хандаад хэдэн үг хэлчихвэл.../

Өчигдөр найзтайгаа мэссенжерээр ярилцаж суутал бүүр багийн нэг хөгжилтэй түүх санаанд орлоо. Бага  байхад манай ангид нэг хичээлдээ сайн, хөөрхөн охин байдаг байсан юм. Бөөнөөрөө нийлж тоглож наадахаас өөрийг мэдэхгүй жаахан хүүхдүүд байсан хэрнээ манай ангийн хөвгүүд тэр охиныг их шоглож өддөг байсан юм даг. Ингээд бодохоор шохоорхол, дурлал гэдэг бүүр төрөлхийн инстинкт шиг байгаа юм. Эрэгтэй хүүхэд бүр л багадаа өөрт таалагдсан охиноо үснээс нь татаад ч юм уу уйлуулж явсан байхдаа. Уулаасаа дунд, ахлах ангид ортол охид бол хөвгүүдийн харьцах ёсгүй дайсан байдаг шүү дээ. Хэрвээ тэдэнтэй нийлж яваа харагдвал охин гэж хочлуулаад нэг хэсэгтээ л хөвгүүдийн доог болно. Тийм болохоор хөөрхөн санагддаг охиноо шоглож уйлуулчихаад анги сургуулиа тойрч зугтах нь чи надад таалагддаг шүү гэдгээ илэрхийлэх хөвгүүдийн гэнэн бас зальжин арга. Хэрвээ энэ бичлэгийг охид, эмэгтэйчүүд уншиж байгаа бол үснээс чинь зулгааж зугтдаг, өвөл болохоор цасаар нүүрийг чинь угаадаг, хичээл тараад явах замд малгайг чинь булааж  хоргоогоод хариулдаггүй ангийн чинь хөвгүүн бүрт та таалагддаг байсан гэсэн үг. Нууц задлалаа шүү хэхэ. Гэхдээ охидууд тэр үед нь гадарладаг байсан биз дээ. За тэгээд дунд ангид ороод ирэхээр байдал арай өөр болно. Илүү халамжтай гэх үү дээ. Гэрээсээ авчирсан алимаа завсарлагаан болоход нууцаар өгөөд л... Гэрийн даалгавараа хуулуулна... Охид бидний дайсан гэдэг дүрмээ өөрчилж бүгдээрээ эв найрамдалтай болцгоодог бол ахлах ангид бүүр эсрэгээрээ хөвгүүд охидын өмнө баатар болж харагдахийг хичээн, хөвгүүд хоорондын өрсөлдөөн үүснэ. Ингээд бодохоор хөвгүүдийн хувьд охид бүүр бага ангиас нь эхлэн чухал хүн байдаг байгаа юм. Эсрэгээрээ охидод үргэлж хөвгүүдийн сэтгэлийг булаах тийм дотоод болон гадаад гоо үзэсгэлэн байдаг гэсэн үг.  

Би кинонд их дуртай. Тэр тусмаа хайрыг өвөрмөц шийдэл, содон санаагаар илэрхийлсэн романтик кинонд /Лов экшуалли, Севен паундс, Этернал саншайн оф спотлесс маянд гээд нэрлэвэл нэлээн хэд бий/ бүр ч илүү. Тухайн киноны зохиолч хайр гэгч зүйл ийм байвал үзэгчидэд хүрнэ гэж дотороо төсөөлөөд бичсэн байсан ч хаа нэгтэй яг тийм яруу хайр дурлал байсан эсвэл байгаа гэдэгт би итгэдэг. Ер нь ихэнх романтик төрлийн кино гол дүрийн хоёр баатрын танилцсан үеээс нэг нэгэндээ хайртай болоод гэрлэх хүртэл түүхийг үзүүлдэг. Яагаад гэвэл амьдрал дээр ч хайр дурлалын яг энэ хэсэг илүү сэтгэл хөдөлгөм гэнэтийн зүйлс, шинэ романтик санаа, үнэнч байдал, аз жаргалынхаа төлөө тэмцэх тэмцэлээр дүүрэн байдаг байх. Мэдээж гэрлэлтийн дараа хайр дурлал хэрхэн хувирдаг тухай кино байдаг л даа. Ихэнх нь хууран мэхлэлт, хэрүүл, үл ойлголцол, салалтын тухай гардаг. Амьдрал дээр ч тийм байдаг байх.

Ажаад байхад хүмүүс өөрийн гэж бодсон зүйлсдээ харгис хатуу, их хүйтэн хөндий хандах юм аа. Тэр зүйлээ энэ бол хэзээд минийх гээд итгэчихдэг. Дэндүү харалган бодолдоо. Дурлан хайрлаж, тэр хүн нь амьдралаас үнэтэй мэт санагдаж байсан үе, тэр хүнийхээ тухай бодон нойргүй хоносон шөнүүд, хайрыг нь татах гэж хичээж тоглосон алдаагүй сайн хүний дүр, сэтгэлийг нь уяраах гэж найзуудтайгаа зөвлөж олсон романтик санаа, гэнэтийн бэлэг гээд хайр сэтгэлийнхээ төлөө хийсэн бүгд нь гэрлэлт эсвэл одоо энэ хүн минийх болсон гэсэн бодол төрсөн тэр өдрөөс эхлээд аажим аажимаар үгүй болдог. Магадгүй хайртай хүнээ өөртөө ч мөн хайртай гэдгийг мэдэхээр хайрынхаа төлөө тэмцэх хэрэггүй болчихдог гэж эндүүрдэг юм болов уу даа. Ингээд л хайр сэтгэл мөнхийн бөгөөд ариун байх ёстой гэсэн итгэл хэн хэнд нь байхгүй болно. Ийм л байх ёстой, ийм л байдаг гэсэн бодлоос итгэл царцаж хөлдөм хүйтэн хандлага төрдөг... Ар араасаа үргэлжлэх хууран мэхлэлт...

Бага байхад зарим орой гэрт сонсогдом чангаар хашгичин эхнэрээ зодож уйлуулдаг дээд айлын ахыг би их үзэн яддаг байж билээ. Хөөрхий тэр эгч маргааш нь том хар нарны шил зүүж нүүрээ бусдаас нуугаад жаргалтай хүний хуурамч инээмсэглэл үзүүлээд ажилдаа явдаг байсан. Харин би тэр эгчийг шалбарч халцарсан нүүрээ биш үүрд хайрлана гэж амлачихаад гар хүрч зоддог нөхөртөө гомдсон төрх, хайр сэтгэлд итгэл алдарсан харцаа л хамгийн ихээр бусдаас нуудаг байж дээ гэж хожим бодсон. Хатуу үг хэлсэндээ харамсаж өөрийгөө зүхдэг, муу үг хэлэх бүү хэл бусдад муу хэлэгдэхээс нь хүртэл эмээдэг байсан нь саяхан ч сэтгэлийг нь сэвтээгээд салсан тийм хайрын түүхийг би олон мэднээ. Уншигч та ч мэдэх байх.   

Эмэгтэйчүүд гэдэг чинь уяхан хүмүүс шүү дээ. Сэтгэлийн утас хөндсөн өчүүхэн зүйлд нулимс дуслуулдаг. Өнгөц бүхний далд утгыг олоод харчихдаг тэд жаргал амлаж гараас нь хөтлөсөн ч нулимсыг нь дуслуулж, сэтгэл гарган хийсэн хоолыг нь голонгуй идэхдээ өөр эмэгтэйн тухай бодохыг чинь мэдээгүй биш мэдэж байгаа. Гуниагүй биш гомдож байгаа. Маргааш өглөө түүнийхээ дэрийг нэг хараарай. Магад чамд гомдож дуслуулсан нулимсанд нь норчихсон байгаа. Харин тэр нулимстай хамт чамайг хайрлах сэтгэл нь дусал дуслаар багасаж байгаа гэдгийг сана. Нэг л өдөр ширгэх вий.  

Нулимсыг нь үзэх гэж чи түүнийхээ гараас хөтлөө юу... Анхны болзоондоо бэлэглэсэн цэцгийн баглаа, анх түүндээ хайртай гэж хэлсэн үе гээд гэнэтийн бүхнийг чамаас тэр магад одоо л хүлээж байгаа. Эргэж харж нулимсаа нэг арчаад, итгэлийг нь алдаж, сэтгэлийг нь дааруулсан чамд гомдоод, гараас нь хөтлөх хэн нэгэнийг хайхаар явахаас нь өмнө цэцгийн баглаа гэнэтийн бэлэгтэй түүндээ очоорой. Битгий хоцроорой...

 

 

]]>
Mon, 18 Jan 2010 23:56:51 +0800 http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=351734
<![CDATA[Санаандгүй сонссон аяз...]]> http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=349895 Зүрх сэтгэлээс гарсан бүхэн зүрх сэтгэлд хүрдэг. /Д.Паеет/

Яг одоо би амьдралдаа сонссон хамгийн сайхан аязыг сонсож байна. Санаандгүй зочилсон нэгэн блогт эгшиглэх энэ ая надад ямар их зүйлийг мэдрүүлэв ээ... Төгөлдөр хуурын даралт бүр нь надад өнгөрсөн дурсамжийг нүдний өмнө дахиад нэг удаа харуулж, сэтгэл хөдлөл, мэдрэмж бэлэглэлээ... Санаандгүй зочилсон блогын эзэн чамд баярлалаа...

***

Өнгөрсөн бүх дурсамж минь нүдний өмнө дахин үзэгдэх тэр эгшинд би зөвхөн түүний тухай дурсамжаа л хайж олохыг хичээлээ. Үнэндээ цөөхөндөө... Түүнтэй хамт байсан дурсамж дэндүү цөөн... Харин түүнийг танидаг болсоноос хойш нэлээн удаж... Түүний инээмсэглэл, дуу хоолой, гэнэн царай... Тэнгэрийн элч шиг тэр охинд хайртай гэдгээ би дэндүү хожуу мэдсэн... Өдөр бүр, тиймээ үргэлж хамт байдаг болохоор анзаараагүй юм болов уу даа.

Оюутан нас дууссан тэр жил миний хувьд хамгийн үнэтэй хүн минь тэр гэдгийг би ухаарсан. Харин өмнө нь тэр миний сайн найз байсан. Магадгүй өдөр бүр сонсдог тэр дуу хоолой, яагаад ч юм надад аз жаргал бэлэглэдэг тэр инээмсэглэл, үлдсэн амьдарлынхаа турш харахгүй бол шаналах байсан тэр гэнэн царайг, үхлээс өөр зорилгогүй байсан дэндүү саарал бодолтой надад хүсэл мөрөөдөл, гэгээн бүхнийг мэдрүүлсэн түүнийг би оюутан настайгаа хамт өнгөрсөнд үлдээхийг хүсээгүй ээ.

Амьдрал минь гунигтай байсаан. Гуниглах шалтгаан байгаагүй ч би гунигтай нэгэн байсан. Намар болоход шаргалтан унаж, газраар нэг хөглөрөх навчис хавар ногоорох агшин намайг гуниглуулдаг байсан. Үдэш нь бидний хэн нэгэнийг авч оддог, үхэл хагацал авчирах өглөөний нар надад уйтай санагддаг байлаа. Шөнө зүүдэнд биелэж үзэгдээд, өглөө нь намайг хуурсанаа таниулах хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил гээд цөм өөрийн байх ёсгүй өөр ерөнтөцөд ирсэн мэт би тийм л гунигтай хүн байсан.

Харин тэр... Надаас яг эсрэгээрээ... Уйтгар гуниг төрүүлэм шаргал навчисыг ирэх хавар эргээд ногоон болоорой гээд үддэг. Аз жаргал дагуулсан шинэ өдрийг авчирлаа гээд өглөөний нарыг мэндэлж угтдаг... Зүүдэнд нь үзэгдсэн мөрөөдлөө биелэнэ гэж итгэж хүлээдэг... Тиймээ тэр миний хувьд тэнгэрийн элч байсан...

Ирээдүйгээ би түүнтэй хамтаар төсөөлдөг байсан. Тэр төсөөлөл минь мэдээж аз жаргалтай. Тэгэхдээ бас айдастай... Тийм сайн охиныг гомдоочихвол яанадаа гэж өөрөөсөө би асуун, зүүд төсөөлөл хоёртоо түүнийг би хагас жил хайрласан. Гэгээлэг бүхнийг надад бэлэглэсэн түүний гараас хөтлөөд ирээдүйрүү хамт алхахыг би хүссэн. Гараас нь хөтлөх... Ирээдүй... Аз жаргал... Энэ бүгд надад нэг л зүйл шиг санагдсан. Яг ингээд өнгөрсөнд үлдсэн түүнийхээ тухай дурсахгүйн тулд би түүнд хайртай гэдгээ хэлсэн. Хайртай гэсэн үгтэйгээ хамт би өөртөө түүнийг хэзээ ч гомдоохгүй гэж амлалт өгсөн.

Тэр надад хариу хэлээгүй хэсэг хугацаа өнгөрсөн. Үнэндээ надаас ийм үг сонсоно гэж бодоогүй байсан байх. 1...2..3...11 өдөр өнгөрсөн. Амьдралаас минь урт 11 өдөр байсан. Оюутан нас, хүсэл мөрөөдөл, ширээний ард үлдсэн хөгжилтэй үеээ дурсамж болгон үлдээгээд  зөвхөн түүнтэй л хамт ирээдүйг зорих аялал минь ингэж эхэлсэн. Тэр надад сайн байсан үгүйг би мэдэхгүй ээ. Ямартай ч тэр надад зөвшөөрсөн.

Өөрийгөө хамгийн аз жаргалтай хүн гэдгийг мэдрэх шиг гайхалтай зүйл магад өөр үгүй. Би гунигтай хүн байхаа больсон. Чухам тэр үед л би аз жаргалтай хүний нүдээр би амьдралыг анх удаа харсан. Салхи, бороо, голын чимээ гээд юмс бүхэн дэлхий тэр аяараа миний төлөө бүтээгдсэн мэт... Олон жил сонссон Номин талстын гунигтай дуу, үзэх бүрт сэтгэл үймрүүлдэг эмгэнэлтэй кино, уншаад уйлж байсан ном зохиолуудын минь жагсаалт хүртэл өөр болсон. Тиймээ чи намайг аз жаргалтай нэгэн болгон өөрчилсөн... Гунигтай байх ёстой намайг жаргалтай байхыг бурхан харсан юм болов уу даа, жаргалтай өдрүүд минь даанч олон хоног үргэлжлээгүй. Тэр надаас эргээд найзууд болохыг хүссэн. Би үгүй гэж хэлж чадаагүй ээ. Мэдээж ийм шийдвэр гаргах олон шалтгаан байсан. Юу ч болж байсан түүний гараас хөтлөөд цааш алхахыг бүхнээс илүү хүсэж байсан ч би түүний сонголтыг дагасан. Бид хоёр урьдны адил сайн найзууд үлдэхээр шийдсэн ч би чадаагүй. Энэ бүх зүйл өнгөрөөд бараг 2 жил болжээ. Яг ингээд өнгөрсөнд үлдсэн түүний тухай дурсамжийг бичиж суухгүйн тулд би 2 жил хичээсэн...    

]]>
Sat, 16 Jan 2010 19:25:43 +0800 http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=349895
<![CDATA[Христос шиг ерөнхийлөгч...]]> http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=348912 Христос, түүний аав хоёр нээрээ их бурханлаг энэрэнгүй нэгэн байсан юм шиг байгаам. Би энэ шашины талаар итгэгч нарын хажууд бол мэдэхгүйтэй л адилдаа. Гэхдээ библийг сонирхоод нэг уншиж үзэж байсан. Их хөгжилтэй сонирхолтой хэсгүүд байсан шүү. Уншаад үзэхэд илүүдэхгүй л ном. Христийн шашинд нэг гайхалтай номлол ч гэх юм уу үзэл баримтлал байдаг аа. Бусад шашинаасаа ялгарах онцлог ч гэх юм уу. Ерөнхийдөө аливаа шашины оролцоо бол нийгэмд хүмүүсийг нүгэл бага үйлдэгч нэгэн болгоход төлөвшүүлэх байдаг юм шиг. Сахалтай залуугийн шашин бол арай өөрөөр ханддаг. Христосын шашинд гэгээлэг сайн хүн байхыг биш харин нүгэл үйлдсэнийхээ дараа нүгэлээ наминчилж, залбирал үйлддэг байхад л диваажингийн үүд нээлттэй мэтээр номлох нь сонин.

Манай улс өнгөрсөн жил энэрэнгүйн дээд болсон, хорхойд хоргүй тарвага хэмээх хөөрхөн амьтны нэрээр өхөөрдөн нэрлэсэн, харваас их мөнгө идэхээргүй жижиг биетэй ерөнхийлөгчтэй болсон. Ардчилсан ерөнхийлөгч маань тамгаа авсан даруйдаа л амласан ёсоороо эрх чөлөөний элч болон хоригдолуудыг сулласан. Танидаг мэддэг хүмүүсээ суллачихав уу гэж хардсан ч, ноён ерөнхийлөгч маань арай ч тийм олон хоригдол танихгүй байлгүй дээ гэх бодол толгойд зурвас орж ирэх юм. За тэгэхээр үлдсэн нэг таамаг бол ерөнхийлөгч маань бүх ял эдэлж байгаа хэрэгтэний зургийг тойруулж тавьж байгаад голд нь эргэлдээд "ара жин жин ара ира басиба и раз и два и элбэгээ" гээд л эхнээс сонгож гарсан байх.

Мэдээж хүн бүр алддаг. Санаатай ч бай, санаандгүй ч бай гэмт хэрэг хийгээд одоо төмөр торны цаана суугаа тэд хүн л юм чинь аав ээж, гэр бүл, найз нөхдөө санаглзаж байгаа нь тодорхой. Эрхэм ерөнхийлөгч маань тэднийг суллахад сайшаан дэмжсэн хүмүүс ч байгаа. Үнэхээр алдсан нэгэнд дахин боломж олгон, ээж аавынх нь сэтгэлийг дэвтээнэ гэдэг бол сайн ч үйл, их ч буян. Гэхдээ тэднийг сулласаны маргаашнаас иргэд харанхуй гудмаар явахдаа халзан хүн дайралдвал холоор өнгөрч байсан нь нууц биш. Хулгай дээрэм, танхай, хүчин, хүн амь гээд хэргүүд ар араасаа гаран тэдний цөөнгүй нь эргээд аавын хаалгыг татсан даа. Аав ээж, хань, үр хүүхдийнхээ нүдэнд дахин нулимс хуруулж, өөр нэг гэр бүлд хар толбо үлдээгээд буцсан... Даанч харамсалтай... Элбэгээгийн эхний ажил ингэж дуусгавар болсон. 

Нэг онигоо гарсан байна лээ. Элбэгээ ерөнхийлөгч болсоныхоо дараа уйлж байх юм гэнэ. Нэг найз нь очоод чи яагад уйлаад байгаа юм гэтэл хариуд нь Энхбаяр надад хийх юу ч үлдээсэнгүй, бүх мөнгийн нь идээд бүр шагнах хүн ч үлдээгээгүй байна гэсэн гэдэг. Үнэхээр Цахиагийн хүүд кинотеатр орж Аватар үзэн, аавын хаалга татсан нэгэнийг нь суллахаас өөр хийх зүйл үлдээгүй бололтой.

Ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой гэх сонин нэртэй (ариун, цусгүй гэх хоёр үгийн хооронд таслал бичихгүй бол их муухай утга гарж байгаа юм) нуршуу гэж жигтэйхэн илтгэл тавьлаа. Илтгэлийн гол зорилог бол цаазаар авах ялыг хуулиар хориглох тухай санал юм. Мэдээж хошгоруулалтын урлагыг Америкт очиж эзэмшээд ирсэнийх бла бла гэсэн чамин үгээр илтгэлээ эхэллээ.

Ерөнхийлөгч маань УИХ-ын нэгдсэн чуулган дээр цаазын ялыг хориглох 8 шалтгаан дурдлаа. Тэр бүрт нь мулгуу би өөрийн зүгээс тайлбар хийвэл:

1. Амь уучлах гэдэг бол ял уучлахын нэр биш гэжээ. Ерөнхийлөгч хэрэгтэний цаазын ялыг уучлах юм бол 30 жил гянданд хорих ялаар шийтгэдэг юм байна. Гэвч энэ ялыг давж гарсан хүн одоо Монголын түүхэнд байхгүй бөгөөд цөм өвчинөөр, эсвэл амиа хорлож нас барцгаадаг аж. Аргагүй, тэдэнд шоронгийн хатуу дэглэм дор ийм урт хугацааг өнгөрүүлсэнээс амиа егүүтгэсэн нь хавьгүй дээр санагдах биз. Энэрэнгүй ерөнхийлөгчийн маань энэ санаа яасан аймшигтай харгислал вэ? Үр дүн нь ямар ч ялгаагүй атал бүхэл бүтэн 30 жил гянданд хорино гэдэг надад хэрэгтэнийг тарчлаан, тамлаж алж байгаатай л адил сонсогдож байна. Өөрөө ч нэг тиймэрхүү утгатай юм хэлсэн.

2. Шүүх үйл ажиллагаанд ямар нэг алдаа гарч, хэн нэгэний ашиг сонирхол нөлөөлөн гэмгүй аль эсвэл ялын дээд хэмжээ авахааргүй хэрэг үйлдсэн хүнийг цаазлан шийтгэхээс сэргийлэх шалтгаан дурдсан. Хэрвээ үнэхээр хэргийг шүүн таслах явцад буруу шийдвэр гардаг бол шүүх байгууллагад анхаарлаа хандуулан, шүүх засаглалыг шударга, аль нэг байдлаар бусдаас хараат биш болгох нь ерөнхийлөгч хийгээд, УИХ, засгийн газрын үүрэг. Тэрнээс шүүхийн байгууллагууд нь алдаатай ажиллаад байвал ялын хэмжээг хичнээн өөрчилсөн ч ямар ч өөрчлөлт гарахгүй хүний эрх зөрчигдсөөр байх болно гэдгийг Цахиагийн хүү ойлгохгүй байгаа бололтой.

3. Цаазын ял сонсож буй хүмүүсийн дийлэнх нь анх гэмт хэрэг үйлдэж байгаа 20-40 насны залуу байна гэнэ. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд арай хөнгөн ял оноох ёстой нь зүйн хэрэг. Харин 20 настай залуу хүнд цаазын ял оноохгүй 30 жил гянданд сууна гэдэг тэр хүний амьдрал дууссантай л адил. За яахав ялаа даваад гараад ирлээ гэхэд 50 настай гэр бүл, үр хүүхэд, өмч хөрөнгө, боловсролгүй, ядахнаа нийгмийн халамж тэтгэвэр ч авахгүй хүн 30 жил өөрчлөгдсөн нийгэмд хэрхэх бол? Тэр нэг бол амиа хорлоно. Нэг бол хоол олохын төлөө эргээд л гэмт хэрэг үйлдэнэ.

4. Хохирогчийн амийг хэрэгтэний амиар солиод юу ч өөрлөгдөхгүй бөгөөд цаазын ял нь хүний үнэлэмжийг үхтэл дордуулдаг шийтгэл тул хүний амийг төрийн нэрийн өмнөөс хөнөөхгүй гэнэ. Хүний амь хөнөөсөн хэрэгтэнийг төр амь хэлтрүүлдэг юм байж. Тэгвэл энэ харгис болж буй нийгэмд иргэдийн амийг хэн хамгаалах вэ? Цаазын ялыг ихэвчлэн онц ноцтой хүн амьний хэрэгт олгодог /Магнайд тулгаж байсан зандалчлах гэх хуулийн нэр томъёог эс тооцвол/. Хэрэгтэнийг цаазаар шийтгэвэл үхсэн хохирогч босоод ирэхгүй нь тодорхой. Гэхдээ гэмт хэргийн эсрэг хууль гэдэг хэрэгжилт нь чухал бус хэдий ч үйлчлэл нь хатуу чанга байж иргэдэд хэн нэгэний эсрэг муу үйл хийхгүй байх сэтгэлгээг төлөвшүүлэх үүрэгтэй. Энэ мэтээр төр өөрөө толгойг нь илээд байвал гэмт хэргийн тоо улам ихсэх нь тодорхой.

5. Энэ шалтгаанаараа Ерөнхийлөгч маань Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүн орнууд цаазаар авах ялаас татгалзсан тухай нэлээд их тоо баримт мэдээлэл дурдлаа. Улс үндэстэн бүхний хүмүүст өөрийн гэсэн зан авир, бодол санааны онцлог байдаг. Монгол бол ардчилалыг бүрэн утгаар нь ойлгоогүй байгаа задгай нийгэмтэй улс. Тиймээс заавал нийтийн жишгийг дагах шаардлага бидэнд байхгүй. Бид дургуй хүргэсэн нэгэнийгээ цагдаад мэдүүлэхээс илүү өөрөө очоод гарт дайралдсанаараа цохичихоё гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирдэг нэг ёсны бүдүүлэг авиртай улс. Эхлээд бид эрх, эрх чөлөө гэдэг ойлголтыг тусад нь авч үзэж ойлгодог болж, хуулийн байгууллага нь зохих ёсны дагуу шударга ажилладаг болсон тэр цагт ардчилал хөгжсөн улсуудын жишгийг дагах хэрэгтэй.

6. Таны амийг ямар ч тохиолдолд, мэдсээр байж төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж егүүтгэхгүй гэж иргэддээ хэлж чаддаг Ерөнхийлөгч байхыг би хүсэж байна гэнээ. Мань эр өмнө нь гэм буруугүй хүний цаазын ялыг ёсоор болгох зөвшөөрөл олгон гарын үсэг зурж байсан юм шиг хэлсэн байгаа биз. Магад ч үгүй хэн мэдлээ... Өш санана гэдэг буруу зүйл байх л даа. Гэхдээ хэрвээ 10 хүний амийг санаатайгаар авч одсон хэрэгтэний гэр бүлийг өрөвдөөд, сэтгэлдээ шархтай үлдсэн 10 гэр бүлд дотны хүнийг нь хороосон гэмт хэрэгтэн амьд үлдэх болно гэж шийд мэдэгдэнэ гэдэг тун хатуу хэрэг.

Мөн тэрээр Монголын төр иргэндээ: “Нэг өдөр таны болон таны ойр дотны, амин хайртай нэгний чинь амин газар луу буу онилохгүй байхын тулд, тэр цаазаар авахуулах ял шийтгэгдсэн хүний амийг уучилж, 30 жилийн хорих ялаар сольж байгаа юм” гэж хэлж чаддаг л болох ёстой гэжээ. Би хувьдаа цаазын ял гэдэг хамгийн харгис хэрцгий гэмт хэрэг үйлдсэн хүнд оноодог ял байх гэж бодсоор 21 жил болсон юм. Тэгсэн ерөнхийлөгчийн ярианы өнгө аяс түүхийн турш гэмгүй хүмүүсийг цаазлаж ирсэн мэт яриад байгаа юм даа. Их гайхалтай... За яахав хэрэгтэний өмнөөс буу онилдоггүй төр байдаг юм байж, иргэдийн чинь өмнөөс буу шагайх хэрэгтэн битгий олон болчихоосой л гэж залбираядаа... Ёс зүйн хувьд ч 30 жил хоригдох хүүдээ аав ээж нар хоргодсоор нүд аниж, аав чинь гяндангийн хоригдол гэж хүүхдийг нь ангийнхан нь шоолохгүй байх нь дээр ч юм шиг миний бодлоор...

7. Цаазын ялыг үгүй хийчихвэл Монгол хүний эрхээ зөрчдөггүй сайн нэр зүүх юм гэнэ. Тэр ч байтугай Монголчууд юу гэж эсэргүүцэх нь хамаагүй. Дэлхийд цаазын ялгүй улс байвал болоо гэж албан ёсоор өөрөө хэлж байх юм. Яахаараа улс дотороо эсэргүүцэх нь хамаагүй байдаг юм. Ардчилсан Монголын ардчилсан иргэд нь эсэргүүцэж байвал ардчилсан ерөнхийлөгчийн хувьд хууль баймаарсан. Гэтэл тэр хүний өөрийнх нь дэлхий нийтэд энэрэнгүй ардчилсан нэр зүүх нь чухал болоод байх шиг.

8. Цаазаар аваачих ял бол гэмт хэргийн бууралтад нөлөөлдөггүй харин хэрэгтэнүүдээс улам балмад зан авир гарсан тухай ажиглалт байдаг гэнэ. Миний бодлоор харин ч эсрэгээрээ цаазын ялыг байхгүй болгоно гэдэг хүнд хэрвээ би энэ нөхрийг алчихвал ямартай ч би үхэхгүй, арга нь олдож л таараа гэсэн мөн аз таарч энэрэнгүй ерөнхийлөгч маань 30 жилийн ялыг 15 жил болгон өршөөл үзүүлэх ч юм билүү гэсэн бодол төрж магадгүй гэж би эргэлзэх юм.

Эрхэм ардчилсан Ерөнхийлөгч Элбэгдоржийн хэлсэн 8 шалтгаан ингээд дууссан. Харин дараа нь онцлох нөхцөл гэж хялбархаан шийдчихэж болох шал дэмий зүйлийн тухай ярьсаныг нь тайлбар хийхгүй орхиё. Ийм л сайхан Христийн шашины нүгэл хийсэн ч уучлал эрж, залбирал үйлдвэл бүх нүгэл наминчлагдана гэсэн үзэл баримтлал шиг гэмт хэрэг үл хийхийг уриалсан биш, хэрхэвч төр таны эрхийг хамгаална гэсэн утгатай уртаас урт илтгэл тавьсан төрийн тэргүүнээ би сахалтай залуу Есүс Христостой зүйрлэлээ. Бурханлаг энэрэнгүй ерөнхийлөгч маань иргэд биднийхээ амьдралыг энэрч хайрлах болтугай.

Жич: Хууль, шүүхийн чанга шийтгэл бол хүний эрхийг зөрчсөн харгислал биш, харин иргэд нийтэд гэмт хэрэгт үл холбогдох сэтгэлгээний төлөвшил олгогч төрийн хэрэгсэл юм. Гагцхүү шүүхийн шийдвэр үнэн шударга байх ёстой. Нэмээд хэлэхэд бид хэт эрх чөлөөтэй гэдэг нь миний энэ Төрийн тэргүүнийхээ хэлсэн үгийг дагаж мөрдөхийн оронд үгнээс өө хайж хүссэн зоргоороо /тарвага, хүзүүгүй, христос/ нэр өгөн, шүүмжилж бичиж байгаагаас илрэх бизээ.

ТӨР НЬ МЭРГЭН, ТҮМЭН НЬ АМГАЛАН ОРШИГ...

]]>
Fri, 15 Jan 2010 17:35:00 +0800 http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=348912
<![CDATA[Монгол нэрээрээ мөхөх учиртай...]]> http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=345244 Танай хажуу айлын бадриун биетэй нэг эр таны уур бухимдалын чинь эцэс хүртэл ямар нэг муу зүйл хийж, гэр бүл, таны хувьд үнэтэй бүхнийг чинь булаахаар зэхэж, тэр ч бүү хэл төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд эхэлчихвэл та хариуд нь яаж болох вэ? Очоод нам цохиж болно... Хэрвээ та ганцаараа тэр хүнээ дийлэхгүй бол найзуудтайгаа нийлж байгаад дөнгөчихөж болно... Найзууд чинь мөн эмээгээд байвал Шүүх цагдаад мэдэгдэж болно... Одоохондоо баримт нотолгоо байхгүй учир тэд тоох нь юу л бол... Бүр тэвчээр алдарвал очоод зүгээр л буудчихаж болох юм... Үнэ цэнэтэй дотны хүмүүсийн чинь сайн сайхны төлөө бол энэ буян гэж тооцогдохгүй ч муу үйлд орохгүй байх миний бодлоор... Өнөөх зэвүүн этгээдийг буудахын тулд сайн буу хэрэгтэй... Дэлхийн хамгийн алдартай буу бол хүн бүрийн мэддэг Калашников автомат. Сум нь 7,8 грамм байдаг.

Хэзээ нэгэн цагт энэ нутагт бид амьдрах болно гэж хүлээж, эмс охидыг маань эхнэрээ болгохоор санаархан, эд баялаг бүхнийг маань цөлмөж эхэлж байгаа Хужаа нарын эсрэг бид яаж чадах вэ? Бид цэргийн хүчээр дайрч ороод цөм цохих боломжгүй. Үнэндээ дэлхийн энэ том гүрний эсрэг жижигхэн Монголыг өмөөрч тэмцэх улс олдохгүй. Учир шалтгаангүйгээр Монголруу цэргийн хүч агсаж ирээд эзлэн түрэмгийлэхээр санаархаагүй болохоор НҮБ, бусад Олон улсын байгууллага ч үг дугарахгүй. Харин бид тэдний бүгдийнх нь тархинд сум зооход ойролцоогоор 1400000000 сум хэрэгтэй. Энэ нь 10920 тонн сум гэсэн үг.

Эхлээд миний мэдэх Монголд онц байдал зарласан 2 түүх.  

2008.07.01 - Энэ өдөр МАХН-ын төв байрыг галд өргөсөн. Ерөнхий тойм гэвэл сонгууль, саналын луйвар, бухимдсан иргэд, жагсаал, үймээн. Хохирол нь хүний амь нас, МАХН-ын байр. Буруутан нь ард иргэд, хүч хэтрүүлэн ашигласан хүчний байгууллага. Харин тус өдрийн бичлэгийг үзэх явцад нэг сонин зүйл байсаныг бүгд анзаарсан байх. Эсэргүүцлийн жагсаалд оролцогсодын галдан шатаахадаа ашигласан гол зэвсэг болох молотов коктайль. Тийм ч хялбар хийчихэж болдоггүй гэдэг зэвсэгийн төрөлд багтах энэ эдийг жагсаалд оролцсон энгийн хүмүүс МАХН-ын байрны доор байрлах тансаг архины дэлгүүрийн үнэтэй вискигээр хийгээд шидэлж гарсан байх боломжгүй. Юу хэлэх гээд байна гэхээр энэ өдрийн үймээний зарим хэсэг бол анхнаасаа сайтар зохион байгуулсан улс төрийн тоглолт байсан. Хэрвээ тэгж үзвэл энэ хэнд ашигтай, хэний зохиосон жүжиг вэ гэх асуулт гарч ирнэ. Бухимдсан иргэд сонгуулийн саналыг шударгаар тоолж, нягтлан үнэн дүн гаргахыг шаардахаар цугласан. Энэ нь МАХН-д итгэл хүлээлгэн, Монголын олон орд газрын эзэмших эрхийг авахаар зэхэж байсан манай хойд хөршийн хувьд байдал эсрэгээрээ эргэсэн. Гэхдээ энэ байдлыг МАХН ч тэр, Монголын улс төрд нөлөөлсөн хойд хөршийн маань төлөөлөл ч таамаглаж байсаны дүнд 7 сарын 1-нд бүх зүйлийг алдаа гаргалгүй зохион байгуулсан гэж би боддог. Өөрөөр хэлбэл цуглааныг хурцатган, үймээнийг хүч хэрэглэн тараах нь сонгуулийн үр дүнг өөрчлөхийг шаардаж байсан бухимдасан иргэдийг тараах ганц арга байсан. Эцэст нь онц байдал зарлаж, дотоодын цэргийн хүч орж ирсэн. Бухимдсан иргэдийн нэг хэсэгтээ дахин цуглаан зохиох зориг мохсон.

Энэ таамаглалаараа би аль нэг нам хүчний талд орох гэж биш харин хэрвээ хүсвэл гадны улс (этгээд) ч Монголын улс төр, нийгмийн амьдралд удирдан тоглогчийн үүрэг гүйцэтгэх боломжтой болтол төрийн байгууллага, бүтэц систем маань доройтсон гэдгийг илэрхийлэхийг зорьлоо. 

Гахайн ханиад. Гахайн ханиад үнэхээр Монголыг нэлээд сандаргаад амжсан. Эрүүл мэндийн сайдынхаа айлдсанаар сандрах хэрэггүй байх гэж бодоод сууж байтал эхнээсээ өвчтөнүүд өөд болцгоосон. Гэсэн хэдий ч бид нар тариа захиалсан удахгүй ирнэ тайван бай гэж дахин мэдэгдсэн. Харин удалгүй халдвар бидний мэдлээс хэтэрлээ гээд онц байдал зарласан. Онц байдал зарлахдаа бар цэнгээний газраас илүү үзвэр үйлчилгээ, номын санд хүмүүс халдвар авах боломжтой гэж яаж бодож олсон юм гэмээр шийдвэр гаргасан.

Монголын нэлээн томд тооцогдох гого.мн цахим мэдээллийн хуудаснаа нэгэн санал асуулга явагдаж байна /одоо ч явагдаж байгаа тул та орж саналаа нэмэрлэх боломжтой/. Ерөнхийлөгчид өргөн бариад буй энэ жилийн цагаан сараар зайнаас золгох тухай санал асуулгад оролцогсодын 43 хувь дэмжсэн байх юм. Аз болоход 48 хувь нь татгалзаж. Зайнаас золгох санал гарсан учир бол гахайн /хөөрхий уул нь гахай бол ямар ч хамааралгүй л юм билээ л дээ/ ханиадаас урьдчилан сэргийлэх явдал. Ийм шалтгааныг учир болгон оролцогсодын 43 хувь нь дэмжсэн санал өгнө гэдэг дэндүү тэнэг, дэндүү эмгэнэлтэй хэрэг...   

Хятадууд ар Монгол манай нэг муж гэж хэдэнтээ ч дэлхий цуурайттал хашгирсан байлаа Монгол гэж хаяа тусгаар улс байсаар байгаа шүү гэж дэлхий дахинаа илэрхийлэх сайхан боломж бол Цагаан сарын баяр. Энэ ч утгаараа Монгол заншилаараа тэмдэглэх учиртай. Гэтэл саяханыг хүртэл энэ бол ердөө ханиад сүржигнэх хэрэггүй гэж хээвнэг дугарч байсан улс маань үе дамжин ирсэн заншилаа эвдэн бусад азийн орнууд адил алсаас мэндлэн золгох ёсонг дэлгэрүүлэхээр хэлэлцэж байгаа нь надад лав эд маань Монгол хүн мөн үү гэж эргэлзэхэд хүргэж байна. Магадгүй өнгөц бодоход иргэдээ ханиаднаас сэргийлж буй энэрэнгүй алхам мэт санагдах бизээ. Үнэндээ хүн бүр өөрөө болон дотны хүмүүсээ энэ гайхал ханиадыг битгий тусчихаасай гэж бодож байгаа. Гэхдээ алсаас золгох гэдэг үгний цаана ханиад тусах уу эс тусах уу гэдэг утга биш харин дэлхий дахины өмнө, мөн өвөг дээдэс, өв уламжлалынхаа өмнө Монгол Монголоороо үлдэх үү гэсэн асуулт урган гарч байгаа учир би энд онцлон тэмдэглэж байна. Бид үндэсний баяраараа Хятадуудтай адил бөхөлзөн золговол тэнгэр хилэгнэж, түүх гомдох бизээ. Монгол бүхнийг маань алхам алхамаар Хятадад уусган нэгтгэх бодлого явуулж буй төрийн харалган бодлого хатуу чанга хууль болон хэрэгжсэн ч би хувьдаа Монголоороо амьдарч,  Сар шинийн баяраараа томуу тусч үхэх байсан ч хамаагүй элгэн садандаа хацараа өгөн үнэрлүүлж, Монгол заншилаараа золгох болно.       

Дэлхий тэнхлэгээрээ хазайж бүх зүйл орвонгоороо эргэсэн ч ҮЛДЭХ ЗҮЙЛ гэж байх ёстой. Өнгөрсөн намар болсон Хятад улсын ойн баяраар тэд дэлхий нийтэд Хятад агуу гүрэн гэж сүрийг үзүүлж чадлаа. Дэлхий нийт ч ихээр анхаарал хандуулж байсан. Баярын үйл ажиллагаа гэхээс илүү эрчимтэйгээр хөгжиж буй энэ улсын хэтийн бодлого хэрхэх бол гэсэн таамаг судлаач нарын дунд байлаа. Хятад олон улсын харилцаанд гол тоглогч байсаар ирсэн. Харин энэ зуунд Хятадын үзүүлэх нөлөө улам ихсэх нь ч нэгэнт тодорхой боллоо. Энэ байдал 3 сая ч хүрэхгүй хүн амтай буурай улс Монголын хувьд маш их нөлөөлөх бөгөөд түүнийхээ хэрээр уршиг тарьж, аюул учруулах нь ойлгомжтой. Харин бид яах ёстой вэ? Бидэнд ганц л арга байна. Хятадад аль болох уусахгүй, аль болох уурыг нь хүргэхгүй байх л хэрэгтэй. 

Хэд хоногийн өмнө дэлхийд нэрд гарж байгаа залуу геополитикч Параг Ханна гэдэг залуугийн илтгэлийг сонсоод үнэхээр айдас төрлөө. Монгол хэзээ ч Хятадын харъяа болохгүй гэсэн бат итгэл зориг маань ч мохох шиг. Угаас Хятад эзлэн түрэмгийлэх, уусган нэгтгэх гээд ямар ч бодлого явуулсан тэргүүн эгнээний бай нь Монгол байх болно. Хятадтай харилцах харилцаа бүхэн маань хожим Монголд уршиг тарих нь ойлгомжтой. Хамгийн харамсалтай нь бид тэдэнтэй харилцахаас өөр аргагүй. 

Таван толгойн нүүрсний орд, Тамсаг булгийн Нефьтийн орд газар гээд Монголын томоохон орд газарыг Хятадтай холбосон мухар төмөр зам барихаар төлөвлөж байна. Төмөр замын мэргэжилийн хүний яриагаар энэхүү хил дамнан өртөөлөх мухар төмөр замд ажиллах хүч нь жолоочоосоо эхлээд шат дарааллаараа цөм Хятад хүн байх шаардлага үүсэж байгаа гэнэ. Монгол улс азтай ч гэмээр юм уу азгүй ч гэмээр юм уу чамгүй их баялагтай газар нутагтай улс. Жижигхэн Монголд ахадсан орд газрууд эргээд Монголын аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Жилд засгийн газартай хийсэн гэрээ ёсоор хятадын хэдэн хөдөлмөрлөх хүч орж ирдэгийг сайн мэдэхгүй юм. Лавтай 10000 орчим бий гэдэгт итгэлтэй байна. Энэ тоо жил ирэх бүрт өсөөд л, харин ядуу монголын ядарсан иргэд ажилгүй хэвээр... Хожим хэвлэл мэдээллээр ажилд авах заранд Хятад хүн байх шаарлага тавигдах вий гэх айдас төрөм... Тиймээ үнэндээ Монгол түмэн айж байна... Нэг л өдөр бид тэдний шулганалдах дуунаар сэрэхвий гэж... Харин төр засаг минь түүхэндээ эзлэж явсан юм гээд эмээхгүй байна уу, эсвэл тэд маань Хятадыг дагахаар шийдэв үү... Монголчууд бид тархиа калашников автоматаар зэвсэглэж, ухаан бодолдоо сэрэмжтэй байх цаг нэгэнт иржээ... Ингээд Галсансүх найрагчийн хэлсэнээр "Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ" гэсэн үгээр энэ яриагаа өндөрлөе. Тиймээ Монголын Радио Хятадаар мэндчилвэл Галсансүх найрагчтай хамт би үхнэ. Өөр хүмүүс ч олон бий гэдэгт итгэлтэй байна...  

    

МОНГОЛ айлын удам залгах үрс болон биднийг мэндлэхэд өвөг дээдэс минь Хятадууд ЧИНИЙ ДАЙСАН гэж чихэнд биш зүрхэнд шивнэсэн болохоор ТЭНГЭР нурж ирсэн ч бид МОНГОЛ нэрээрээ мөхөх учиртай...

]]>
Sun, 10 Jan 2010 14:32:00 +0800 http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=345244
<![CDATA[Энэ жилийн анхны бичлэг, энэ блогын магадгүй сүүлчийн бичлэг...]]> http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=340742 Шинэ оны мэнд уншигчаа... Ингээд 2010 он боллоо... 2009 оны ажилаа хэрэгтэй үед нь авахад ойр гээд шүүгээнийхээ дээд шургуулганд хийж, 2009 оны дурсамжаа сөхөхөд амар гээд дурсамжуудынхаа хамгийн наад буланд хадгаллаа. Яг одоо тархи 8-10 секунт тутамд аймшигтайгаар хатгаж өвдөж байна... Би уул нь зүрхний өвчинөөр үхэх байх гэж өөрийгөө боддог юм. Тархиар явж ч магадгүй бололтой... Толгойгоо угааж гараад салхинд цохиулсан бололтой... Шинэ оны эхлэл маань тиймч сайхан байсангүй ээ. Яг он гарах мөчид ажлын өрөөнөөсөө утсаар яриад баяр болж буй заалруугаа буцаж гүйж байж таарсан... Мэнд хүргэхээр түүнрүү залгасан утас нь холбогдсонгүй... Баяр дуусахад ширээн дээр байсан хэн ч гар хүрээгүй бүхлээр нь шарсан тооройг хараад харамссан... Би гахайнд тийм дуртай бишээ (Эртээд нэг блогт өөрийгөө тоорой гэж дуудуулах дуртай хүний тухай бичлэг уншиж байсан санаанд оров). Гэхдээ л бяцхан амьд биетийг алж, гацуур мод шиг далайн байцаа зэргээр чимэглээд ширээн дээр зоог болгон бэлдээд, хэн ч идээгүй баяр өндөрлөсөн. Хайрлаад хутга сэрээ хүргээгүй юу гэвэл мэдээж үгүй. Харин ширээн дээр байсан хатуу дарс бүгд дууссан. (Муухай сонсогдох байх л даа гэхдээ уучлаарай) Дөнгөж хөлд орсон бяцхан хүүхдээр баярын зоог барих биднээс хувь илүү амьтан байхгүй бид азтай араатнууд юм даа. 

За тэгээд азтай араатнууд маань 4 хоногийн өмнө сахалтай залуу мэндэлсэнээс хойшхи 2010 дахь оноо угтлаа (Сахалтай залуу нь мэдээж надад өнгөрсөн жилээр захисан бэлгийг ч өгөөгүй мурисан Санта өвөө биш. Харин чулууг талх болгож хувиргадаг, үхээд сэхдэг, гайхалтай ид шидтэй залуу юм шүү. Хүний итгэл үнэмшилрүү хэт дайралт хийх мэдээж буруу байх. Гэхдээ Есүст тохиолдсон хөгтэй явдалууд /Библи/ үлгэрийн ботийг уншин, хавь ойрын бүхэндээ манай сахалтад итгэхгүй бол чи тамд очно гэж сүрдүүлдэг хэн нэгэн уншиж байгаа бол өршөөнө биз). Харин би 21 дэхь жилийн дурсамжаа нэр өгөлгүй хадгаллаа. Үнэндээ онцлож тэмдэглэх юу ч болсонгүй. Оюутан нас дууссанаас хойшхи энэ нэг хэвийн амьдралаас сэтгэл хөдлөл, гуниг, баясалтай мэдрэмжийн аль нь ч ховор тохиолдлоо. Мэдрэмжийнхээ тухай бичихээр нээсэн блог маань үзэл бодлоо илэрхийлсэн хэдэн бичлэгээс өөр зүйлгүйгээр энд хүрээд өндөрлөлөө.

Энэ жилийн шинэ жилийг би ажлынхантайгаа хамт гэрээсээ хол өнгөрөөсөн. Үнэндээ гэр бүл, найзуудтайгаа хамт угтахыг хүсэж байсан. Ирэх шинэ жилээр тэд минь цөм, эсвэл би байгаа ч билүү гэсэн гунигтай бодол... Гунигтай бодлоо би түүнд хэлсэн... Бүгдийг гэгээнээр хардаг тэр харин ч олуулаа шинэ жилийг тэмдэглэвэл зугаатай биш үү гэж намайг зэмлэсэн. Түүний зөв байсан... Үнэндээ үргэлж түүний зөв байдаг... Бид хоёр их ялгаатай хүмүүс... Би хичээгээд ч түүн шиг сайн хүн байж чаддагүй... Үнэхээр олуулаа шинэ жил тэмдэглэхэд надад таалагдсан. Бас олон зүйлийг ойлгосон...

Шинэ жилийн бичлэгийг минь үзсэн найз маань "Чи ямар сэтгэлийн хөдлөлгүй юм бэ?" гэсэн... Би бичлэгийг дахиж үзсэн... Зарим нэгнийгээ сайн таних ч үгүй хүмүүс бүгд хөгжилтэй, аз жаргалтай... Би ямар сэтгэл хөлдлөлгүй юм бэ... Хамгийн сүүлд хэзээ хамгийн аз жаргалтай байсан бэ гэж би асуух дуртай... Хүн бүр санадаг... Харин би бодоод олдоггүй... Магадгүй түүний гараас хөтлөхөд байх... Тиймээ... Түүний гараас хөтлөхөд би аз жаргалтай байдаг... Тиймээс л тэр ертөнцөд /зүүдэнд/ түүнтэй хөтлөлцөөд алхахад би аз жаргалыг мэдэрсэн байх... Эндхийн биш тэндэхийн хүн юм болов уу даа... 

Харин энд... Гунигтай бодол, гунигтай харц... Гунигтай блог... Ээж, эмээ хоёрын чинь чамтай байх хугацаа нь багаслаа гэдгийг сануулах он солигдох мөч... Гэхдээ би шинэ жилийн баярт дуртай... Гудмаар холхих хүн бүрийн харцанд мишээл тодорсон байх нь надад таалагддаг... Би шинэ жилийн баярт дуртай... Нууцаар орж ирээд бэлэг үлдээгээд явсан гэж итгэх, эсвэл үнэхээр л холын холд байдаг цасны орноос ирсэн өвөөгөөс бэлэг авж байна гэж баярлах... Тийм гэнэн, тийм цайлган бяцхан хүүхдүүд... Жижигхэн бялуу, магадгүй оргилуун дарсгүй ширээтэй ч гэсэн аз жаргалтай байх гэр бүлүүд... Би шинэ жилийн баярт дуртай...

Бүх зүйлийг сайхан болно гэж итгэж хүлээх хэрэгтэй гэж тэр надад хэлж байсан... Үргэлж түүний зөв байдаг... Гунигтай мэдрэмжийнхээ заримыг ч болов гээх болноо 2009 онд. Ингээд итгэж хүлээх бага ч болов жаргалтай мэдрэмж ирэх тэр өдрийг хүртэл блогийнхоо хаалгыг түр хаалаа...                    

]]>
Mon, 04 Jan 2010 20:11:20 +0800 http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=340742
<![CDATA[Тэд буруугүй...]]> http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=334083 Эхлээд надад тохиолдсон нэг түүх.

1.

Нэг өдөр би хотын төвөөр алхаж явсан хэдэн хүүхдүүд шуугилдаад л сүйд болж байнаа. Хэрэгт дуртайн болохоор дөхөж очоод хартал ямар нэг юмыг л хамаг чангаараа өшиглөөд л байцгаах юм. Би ч дотороо урамшаад Монголд маань хөлбөмбөг хөгжиж байна даа. Хотын төвд явган хүний зам дээрээ хүртэл 10 жилийн хүүхдүүд нь хөлбөмбөг тоглоод ухааны юм бодов эхэндээ. Тэгээд яагад заавал тойрч зогсоод өшиглөдөг байнаа, бодвол бөмбөгөө булаацалдаж байна гэж бодоод сайн хартал өшиглөөд байгаа бөмбөгнийх нь оронд нэг хүн хэвтэж байх юм. 10 орчим хүүхэд, за бараг л хөлбөмбөгийн нэг баг байсан тэнд. Харин эсрэг тал нь гэвэл ганц ноорхой хувцастай ах. Гудмаар яваа хүмүүс амандаа ямар аймаар юм бэ гэж хэлэхээс өөр юу ч хийхгүй. Намайг 10 жилд байхад манай нэг найз энэ амнаасаа болж 18 хүрэхгүй хүнд алуулна шүү гэдэг байсан юм. Тэр зангаараа очоод "Хөөш та хэд болиоч, наад хүн чинь үхлээ ш дээ" гэсэн чинь өөдөөс маань 10 жилийн дунд ангийн л байх нэг жаахан хүүхэд их эелдэгээр инээж "За ахаа одоо болилоо" гэж мэдээж хэлээгүй. "Ална шүү гөлөг минь чамд ямар хамаатайн цаашаа зайл" гэсэн хариулт авсан. Мэдээж Жет Ли шиг байсан бол гүйж ороод л бүгдийг зодохгүй юу. Даанч тийм боевик гар биш болохоор жаахан зайгаа барьж хол очиж байгаад цагдаа дуудахаа утастлаа. Тэгсэн цагдаагийн газрын утсыг авсан нөхөр надтай тэр өдрийнхөө уурыг гартал сайхан марзагнадаг юм байнаа. 

Би: Энд 10 орчим хүүхэд хүн зодоод байх юм. 

Цагдаа: Чиний юу юм бэ?

Би: Юу ч бишээ танихгүй хүн, москва рестораны энд хурдан ирэхгүй бол нөгөө хүн нь бараг үхэх нь...

Цагдаа: Чи тэгээд утсаар ярьж байхаар очоод болиулаач. 

Би: Юу гэсэн үг юм бэ? Ирж болиулах хүн нь та нар юм байгаа биз дээ. Тэгээд ч би ганцаараа байна. Намайг хүн гэж тоохгүй байна. 

Цагдаа: 10 хэдэн хүн байгаа юм бол манайхан очоод ч салгаж дийлэхгүй. Манай эргүүлийнхэн ганц хоёроороо л явдаг юм. 

Би: (Үнэндээ хэлэх ч үг олдсонгүй)

Цагдаа: Тэгээд ч тэр бүр дуудлага дээр бид нар очоод байж хүрэлцэхгүй байна. Чи хохирогчийг хэдэн настай хэн гэж хүн байна асуугаад хэлээдэх. 20 орчим минутын дараа манай эргүүл очих байх. Наанаа хүлээж бай. 

Утас тасарч харин би зогсоо зайгүй өшиглөж байгаа 20 ширхэг хөлөн доогуур мөлхөж ороод хохирогч ахаа таныг хэн гэдэг вэ? цагдаа дуудах гэсэн таны нэр хэрэгтэй гэнээ гэж асуух хэрэгтэй болж таарсан. Мэдээж би тэгээгүйлдээ. Хэрвээ тэгсэн бол хохирогчийн тоо нэгээр нэмэгдэх байсан байх. Удалгүй бараг 15 минут аав шигээ хүнээр хөлбөмбөг тоглосон хүүхдүүд ядарсандаа ч тэрүү явцгаасан. Явахдаа харин их л баясгалантай инээд хөөр болсоор алга болсондоо. Ялалт байгуулсан тамирчид аргагүйдээ.

Ноорхой хувцас өмссөн, 40 орчим насны ахыг 15 минут зодсон шалтгаан нь дэндүү эмгэнэлтэй. Яахав хохирогч ах бол бидний нэрлэдэгээр хог түүдэг хүн. Өдөржин тамхи таталгүй яваад хагас татсан тамхиа хөлдөө хаясан хүүгийн хөлд сөгдөн байж автал чи одоо яагаад байгаа юм бэ наад тамхи чинь минийх хэн чамайг ав гэсэн юм гээд л зодож эхэлсэн гэсэн.

----------------------------------------------------------------------------------------------------

Ноорхой хувцастай хэнээс ч би хавьгүй илүү гэсэн л ойлголттой болчихож дээ бид. Тэдэнрүү харах харц нь "арчаагүй амьтад" гэсэн аястай. Зөрж өнгөрөхдөө бид хиртэй хувцаснаас нь холуур өнгөрөхийг хичээдэг маань нууц биш. Чамаас дутуу хүн бишээ тэд. Амьдралд сонголт хийхдээ алдсандаа, эсвэл амьдралдаа сонголт хийх эрхгүй төрсөндөө л ядарч яваа хүмүүс. Бидэнтэй л адил амьдралын төлөө...

Бага байхад би өөрөө айдаггүй байсан ч хамаагүй айх ёстой зүйлсийн жагсаалтыг ээж гаргаж өгдөг байсан. Тэдний тэргүүн байранд траншейны хүүхдүүд. Уул нь хиртэй ноорхой хувцас өмссөн тэр жаалууд надад муу зүйл хийсэн удаагүй. Тухайн үед аав ээж бүр л хүүхдүүддээ тэднээс болгоомжлохыг захидаг байсан байх. Траншейны хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн 1990-ээд оны үед үнэндээ хэвлэл, мэдээлэлээсээ эхлээд төр засаг тэдний төлөө юу ч хийгээгүй гэж би боддог. Аргагүйдээ ардчилал гэдэг огцом өөрчлөлтөнд орсон монгол тэднийг анхаарах ч сөхөөгүй байсан байх. Нийгэм тэр аяараа тэднийг нүдний үзүүрээр харж, хуруугаар чичлэх ёстой гэсэн ойлголттой болсон. 

Хүүхэд насны минь нэлээд хэдэн өглөө тэдний шуугилдах дуунаар сэрдэг байсан. Цонхон доор байх траншейнаас би нэг өдөр ээжийн тухай их гоё дуу сонсож байсанаа одоо хүртэл мартдаггүй. Одоо хүртэл би дахиж тийм сэтгэл зүрхнээсээ дуулах хэн нэгэнийг сонсоогүй. Тэр үед надтай л насаар чацуу 4 билүү 5 хүүхэд тэнд амьдардаг байсан. Хааяадаа хаалга тогшоод талх гуйна. Үнэндээ өгдөг хүн бараг байхгүй байсан байх л даа. Өнчин тэдэнд ч биш элэг бүтэн гэр бүлд хүртэл юм ховор байсан үе.

Нэг хэсэг тэд тэр үеийнхээ төдийгүй ирээдүйн айдас байсан. Хүүхэд зодно, хүн дээрэмдэнэ, тэр ч бүү хэл траншейн дээгүүр гарсан охиныг өрхөн дээгүүр гарлаа гэж хүчиндсэн хэрэг ч гарж байсан. Ээжийгээ санаж дуулж байсан бяцхан хүүхдүүд том болцгоосон нь энэ. Нийгэм тэднийг тийм харгис хэрцгий болгосон гэж би боддог. Хүн, эсвэл траншейны золбин гэсэн хоёр хэсгээс л нийгэм бүрддэг юм шиг ойлголт байсан. Тэдэнд иргэн гэх бүртгэл байхгүй, тэдэнд гэрийн хаяг байхгүй, тэдэнд хүн болж төлөвшихөд нь туслах юу ч байгаагүй. Тэдэнд ганц ардчилалтай хамт ирсэн би эрх чөлөөтэй гэдэг ойлголт, мөн өлссөн ходоод л байсан. Тэдний зарим нь дэл сул юм байвал дэлсчихдэг байсан сүүлдээ хүн алахад ч бэлэн болж хувирсан. Яагад гэвэл эхлээд бид өөрсдөө тэдэнд хүн бишээр харьцсан.

Аав нь архи ууж ирээд зоддог, ээж нь хойд эцгийнх нь хүүхдийг илүүд үздэг тэдэнд гэрээсээ зугтахаас өөр сонголт үлдээгүй. Халаасаа ухаад гаргаад өгөх мөнгө эсвэл чихэр бидэнд байгаагүй ч, хөөрхий аргагүйдээ л ингэж яваа хүүхдүүд гэж цөөн хэдэн хүн л халагласан. ТЭДНИЙ ӨМНӨ БИД БУРУУТАЙ.

Хаалга тогшиж талх гуйдаг, хуушуурны зах түүж идэх нь зурагтаар гардаг, шил авъя гэж хашгираад өглөө унтуулдаггүй, хулгай хийж хүүхэд дээрэмддэг, муу бүхэнд хардаж сэрдэгддэг траншейны гэгдэх тэд өнөөдөр цөөрчээ. Мэдээж гэнэт баяжаад одоо сайхан амьдарч яваа гэвэл худлаа. Эхийн хайр дутсандаа гэрээсээ зугтаж, үмх талх гуйхаа өвөрөө тосоход нь хулгайд сэрдэж, буруу зөвийн алийг нь ч хийсэн хуруугаар чичсэн болохоор нь бидэнд гомдоод харь нутгийн өглөгч ах эгчийг дагасан юм болов уу даа. Магадгүй одоо тэдний зүрх харь хүний цээжинд цохилож байгаа.           

 

]]>
Sun, 27 Dec 2009 06:16:19 +0800 http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=334083
<![CDATA[Эхний эгнээний суудал...]]> http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=329876 Юуны өмнө танд баяр хүргэе. Надад ч гэсэн баяр хүргээрэй... Зул сарын баярын мэнд биш шүү... Би уулаасаа Кристмасын баяраар хүнд мэнд хүргэдэггүй. Тэр сахалтай залуугийн төрсөн өдөр надад хүртээлгүй гэж хувьдаа боддийн. Монголд харин сүүлийн үед их тэмдэглэх болсон байна лээ. За тэр ч яахав. Өнөөдөр нэтээ манаж нэлээн их юм уншлаа. Англи хэл мэдэхгүй болохоор хагас дутуу ганц хоёр зүйл мэдэж авав. Бид нарт дэлхийн төгсгөлийг үзэх эхний эгнээний суудал таарах магадлал их өндөр болоод байх шиг байнаа. Тэгээд л баяр хүргэсэн юм. Үнэхээр дэлхий сүүрээд үхвэл ч харамсаад байх зүйл алга доо. Бүгд л цуг явж байгаагаас хойш. Харин ч зүгээр мөрөөрөө үхсэнээс таньдаг мэддэг цөмөөрөө явбал багагүй романтик байх болов уу гэсэн тэнэг бодол эргэлдэв. Гэр бүл хайртай хүмүүстэйгээ хамт поп корн идсэн шигээ буйдангаа гаргаж тавиад нарлаж сууж байгаад л, чадвал хэдэн найзруугаа мессеж бичээд баяртай гээд хэлчихнэ дээ. Аягүй бол МобиКомын сүлжээ ачааллаа дийлэхгүй баларнаа. Шинэ жил шиг төрийн тэргүүнүүд зурагтаар үг хэлээд л... Аан үгүй юм байна. Тэд маань Америкчуудын ч юм уу хийсэн онгоц, эсвэл хоргодох байрний люкс ангилалын өрөөнд пицца захиалж идээд суужийх байх. За дэлхийн төгсгөлийг хамгийн сайхнаар төсөөлбөл нэг иймэрхүү л байх болов уу.

Маяачуудын тоолол 2012 оны 12 сарын 21-нд дуусаж байгаа. Маяачууд одон орон судлалын хөгжилөөрөө одоогийн дэлхийн хүрээд байгаа түвшинөөс ч илүү байсан гэгдэх. Тоололыг нь бичиж байсан нөхөр үнэхээр дэлхийн төгсгөл болохыг олж мэдэв үү. Эсвэл зүгээр л бичиж байсанаа 2012 оны 12 сарын 21-ны өдөр гэнэт залхуу нь хүрээд больчихсон уу мэдэхгүй... Манай нарны аймгийн бүх гариг нэг шулуунд зэрэгцэж ирж нэг ёсондоо гэр бүлийн цуглаан хийх юм байхаа. Би одон орны талаар нээх сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ интернэтэд дэлхийн сүйрлийг их олон янзаар бичжээ. Ванга эмээ, Ностро ах, бас нэг Оросын зөнч нөхөр гээд бүгд л 2012 онд дэлхий ер нь сөнөж магадгүй шүү гэсэн байр суурьтай байсан бололтой. Интернэт, хэвлэл мэдээлэлээс 2012 оны тухай хүмүүс ерөнхий мэдээлэл авсан байх. Сүүлд Колумбиа пикчэрсийнхэн 2012 гээд кино хийгээд мануусыг яаж үхэхийг өргөн дэлгэцээр харуулаад авлаа. Киног нь ч үзлээ. Ер нь таалагдсан шүү. Гал, уснаас зугтаад гүйж байгаа нөхрийг хараад 12 онд би нэг иймэрдүү царайтай амьтан л байжийх байхдаа гэж ч бодогдох шиг.

Өнгөрсөн 10 сард оросын сансар судлалын хүрээлэнгээс нэлээд том хэмжээний мэдэгдэл хийсээн. Наран дээр яг одоогоор хоёр том хэмжээний дэлбэрэлт болох гэж байна. Энэ нь дэлхийд нөлөөлөхүйц соронзон орны дэлбэрэлт болно гээд л... Ер нь жил бүрийн 10, 11-р сард нарны идэвхичилт болдог юм гэсэн. Тодорхой мөчлөгийн дагуу буюу 3, 9, 33, 99 жилд нарны идэвхижилт явагддаг ажээ. Энэ оны эхэнд ч энэ тухай бишгүй ярьсаныг та бүгд сонссон байх. Тэгвэл өнөөх гайхалтай 12 он нь 3 жилийн дараа буюу дахин нарны хэт идэвхижилтийн жилд таарч байгаа юм. За тэгсэн НАСА-ийнхан өнгөрсөн 8 сард 2012 онд наран дээр сүүлийн 50 жилд болоогүй том дэлбэрэлт болохыг зарлаад авлаа. 1956 онд Америкийн хэд хэдэн мужид наран дээр болсон дэлбэрэлтээс үүссэн соронзон орны шуурга болж, нэлээд хохирол учруулсан байдаг гэнэ. Тэгвэл 2012 онд болох соронзон орны шуурга өмнө болсон шуургаас 10-20 дахин хүчтэй байх аж. Өнөөдөр нэг судалгаа уншлаа. Одон орон судлалын 100 эрдэмтэний 38 нь 2012 онд дэлхийн төгсгөл ирнэ гэж үзэж байгаа гэнэ. Нэг бодлын 50 хувьдаа хүрэхгүй байна гэдэг сайхан мэдээ. Харин нөгөө талаас нь харахаар бүтэн 3 жилийн өмнө 38 хувь байна гэдэг айдас ч төрүүлэх шиг. 

2012 онд юу болох тухай нэг мэдээ уншиж байсан чинь доор нь нэг хүн "Шал дэмий юм бичиж байх юм. 3 жилийн дараа дэлхий сөнөтлөө л удна" гэж /Энэ бичлэгийн уншиж байгаа та ч гэсэн тэгж бодож байгаа байж магадгүй/. Сүүлийн 3 жилд их гүрнүүд дэлхийд учирч болзошгүй гамшигийг судлахаар зарцуулдаг мөнгөө 15-38 хувиар нэмэгдүүлсэн гэнэ. Яахав хэдэн жил болоод л нэг дэлхий сөнөх гэнээ гэж энд тэндэхийн сайтуудад худал мэдээлэл гарсан байдаг. Харин энэ удаагийнх нь шинжлэх ухааны нэлээд үндэслэлтэй болох нь тодорхой болчихлоо. Дэлхий маань сөнөдөггүй юм аа гэхэд дэлхийн соронзон орны туйл багагүй хэмжээгээр өөрчлөгдөн, энэ өөрчлөлт ам амьтан, хүн төрөлхтөн, байгаль ертөнцөд нөлөөлж болзошгүй тухай Олон улсын сансар судлалын академийн 2009 оны 11 сард болсон уулзалтаар хэлэлцжээ. Энэ мэт олон баримтаас үзэхэд 2012 онд ямар нэг зүйл болох магадлал тун өндөр байна.

2004 оны 12 сард Суматрад болсон газар хөдлөлтөөс болж 283000 орчим хүн, 1976 онд Хятадад болсон газар хөдлөлтөөс албан бус тоогоор 600000 орчим хүн, харин өнгөрсөн жил Хятадад болсон газар хөдлөлтөөс 13000 хүн нас барсан гэсэн мэдээ байна. Энэ нь сүүлийн 400 жилийн хугацаанд газар хөдлөлтийн гамшигаас болж нас барсан 1 сая хүний 90 хувь. Ердөө газар хөдлөлтийн жишээ авч үзвэл ийм. Сүүлийн жилүүдэд энэ мэт гамшигт үзэгдэлүүдийн учруулах гамшиг огцом ихсэж байгаа шалтгааныг хүн амын төвлөрөлттэй холбож тайлбарлаж болно. Харин гамшигт үзэгдэлүүдийн давтамж ихсэж буй нь төгсгөл ойртсон гэдгийг илтгээд байх шиг. Мөн хүний амь ийм эмзэг гэдгийг, хичнээн хөгжилийн өндөр түвшинд хүрсэн ч байгалийн эсрэг өчүүхэн гэдгийг энэ тоонуудаас харж болно. Уншигч таныг айлгах гэж, эсвэл дэлхий сөнөх нь гэж хөөрөгдүүлэх гэсэнгүй. 2012 онд биш юм аа гэхэд төгсгөл их ойртсон гэдгийг л хааяа ч болов бодоход илүүдэхгүй л гэж хэлэх гэсэн юм. Зиа тэгээд дэлхий дахинд тулгамдсан асуудал нүүрлэлээ гэхэд дотоод асуудлаа дийлэхгүй байгаа Монгол улсын маань оролцоо, тусламж дэмжлэг гэж ч юу байхав. Үнэндээ хараад суухаас өөр аргагүй. 

Тэгэхээр бид буйдангаа бэлдээд хөргөгчиндөө байнга поп корнтой байхад болоо гэсэн үг бас бишээ. Яг үнэндээ та миний бичлэгийг уншиж дуусгалгүй үхчихэж ч магадгүй. Амьдрал гэдэг тийм хэврэг. Бас биднээс тийм ангид. Би үхэхээс айдаггүй. Ер нь хэн ч үхэхээс айдаггүй. Үхэл гэхээр хүн бүрийн тархинд мэдрэмж байхгүй орон зай төсөөлөгддөг. Бид зүгээр л мэдрэмжээсээ салахаас эмээдэг. Тэр мэдрэмж нь чамд аз жаргал авчирдаг л бол юу ч байж болно. Ээжийн хийж өгдөг хоолны амт, түүний инээмсэглэл, борооны үнэр, найзуудтайгаа байсан хөгжилтэй үе, эцсийн амьсгаагаа хүртэл чамайг хайрлах эмээ, өвөө... гээд энэ амьдралд хоргодох болсон бүх зүйл чинь үхлээс зугтах, айх шалтгаан...

Үхлээс зугтааж энд хоргодом мэдрэмж төрүүлдэг тэр бүгдийгээ хайрла... Гэрээсээ гарахдаа ээждээ үнсүүл, өндөр настай эмээ өвөөгөө асар, найзуудаасаа салахдаа баяртай гээд гар барь, түүндээ цэцэг барьж очоод хайртай гэдгээ хэл... Маргааш ч төгсгөл ирж магадгүй. 

(Эргээд уншсан ямар ч авцалдаагүй баахан юм холиод биччихэж. гэхдээ цагаа үрж нэлээн урт юм бичсэн болохоор устгахгүйгээр шийдлээ.) 

]]>
Sun, 20 Dec 2009 06:45:15 +0800 http://someoneinsomewhere.blog.banjig.net/post.php?post_id=329876