Юуны ч тухай биш...

Энэ сэдэв юуны ч тухай биш. Зүгээр л хэн нэгэнд зориулж ямар нэг зүйл бичмээр санагдаад. Бухимдсандаа ч тэрүү. Уул нь би тэр бүр уурлаад байдаггүй л дээ. Хүн ер нь амьдралаас болж их бухимдах юм даа. Хүмүүс бид өөрийнхөө амьдралыг өөрийнхөө хүссэнээр байлгах гэж их хичээх юм. Үнэндээ энэ амьдрал өөрийнх нь мөн ч юм уу, биш ч юм уу. Огт мэдэхгүй энэ зүйлд их шунах юмаа. Амьдралын утга учир юу бол гээд л их боддог байж билээ. Оюутан байхад энэ сэдвээр эссэ бичиж байсанаа санаж байна. Хүн бүр л энэ тухай боддон байх даа. Хайж олох гээд хичээгээд байгаа тэр утга учир нь энэ амьдралд байгаа эсэхийг ч бид мэдэхгүй. Ер нь л бидний амьдрал мэдэхгүйгээр дүүрэн. Энгийн зүйл дээр жишээ авахад бид идэж байгаа зүйлээ юунаас бүрдсэн, хортой эсэхийг ч мэдэхгүй байж амьдралын утга учир юу бол гэж тархиа гашилгах нь инээдтэй хэрэг ч байж болох. Хэтэрхий гүн зүйл сэтгэж, дэс дараалалгүй мэдэхийг хүссэн хүсэл минь эргээд бидэнд амьдрал өөрөө эмх замбараагүй мэт санагдуулдаг ч байж болох. Надад лав дэлхий ертөнц, ер нь тэгээд хүмүүс бидний бүтээснээс бусад бүх зүйл төгс санагддаг. Хүмүүс бид ч өөрсдөө төгс бүтээл. Би аль нэг шашины талд ордоггүй. Гэхдээ багийн хүмүүжилээс болоод ч тэр үү бурханы шашинд илүү үнэмшдэг. Бурханы шашинийг шашин гэж шүтэхээсээ илүү хүн байх төлөвшил олгодог номлол гэж хүндэгдэг. Хүний үүссэлийг олон янзаар таамагладаг. Айхтар шүтлэггүй ч гэлээ би биднийг бурхан бүтээсэн болов уу гэж боддог. Үүнд гэхдээ хэн гэдэг нэртэй бурхан байх нь гол биш л дээ. Бурхан гэж боддогийн гол учир нь өмнө дурдсан дэлхий ертөнц төгс гэж боддог бодолтой минь холбоотой. Хувьсалын явцад азаар бүтсэн тухай 10 жилд хичээл дээр заадаг байсан. Хүмүүс "эхлэл" гэдгийг зөвхөн өөрсөддөө тусгаж хүлээж авдаг. Хүн юунаас үүссэн бол гээд л... Үнэндээ хүний эхлэл гэдгээсээ илүү амьдралын эхлэл хаанаас үүдэлтэй вэ гэдэг чухал /миний бодлоор/. Эргээд амьдралын утга учирын тухай жаахан ярьвал... Амьдралын утга учир гэхээсээ илүү амьдрахын утга учир нь бидэнд илүү ойр, мөн илүү бодит, бидний энэ амьдралаасаа олж, таниж мэдэж болох ойлголт байх. Бидний үйл хөдлөл бүр л амьдрахын төлөө байдаг. Үнэндээ шавьжнаас бага зэрэг л ялгаатай. Нийгэм, ёс суртахуун, хууль дүрэм, харьцаа холбоо гэх мэт бусад амьтад шавьж нараас арай том тархитайгийнх өөрсдийнхөө зохиосон хэв маяг, шавьжнаас ялгарах онцлогтой. Төрнө, иднэ, хугацаа өнгөрөх тусам өснө томорно, өсөж том болоход нь харин эцэг эх нь хөгширч өмнөх шигээ хоолыг нь бэлдэж чадахгүй болсон байна. Өөрөө бие дааж хоол олж идэх аргад суралцах хэрэгтэй болно. Хөгширч өтөлсөн цагт нь хоол бэлдэж өгөх үр төл хэрэгтэйгээ мэдээд эсрэг хүйсний хэн нэгэнтэй /хайр энэ тэр гэх бусад ойлголтын талаар дараа тусад нь бичнээ./ амьдрах болно. Тэгээд л үхнэ. Ингээд бодохоор амьдрал гэдэг зүйл ойлголтын хувьд шавьжинд ч, хүмүүс бидэнд ч яг ижил. Харин хэрхэн амьдрах вэ гэдэг бол өөр хэрэг. Заза юуны ч тухай биш баахан л зүйлийн талаар бичлээ. Зүгээр л миний бодол... Таны үзэл бодолтой нийлэхгүй ч байж магад. Яагад гэвэл би бусадтай л адил бусдаас шал өөр хүн...

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog