Тухай...

Яг одоо гадаа бороо орж байна. Аадар бороо... Бороо орохоор яагаад ч юм бэ гуниг төрдөг. Гунигийн мэдрэмж... Гэхдээ ТУХАЙ гэж хаягласан энэ бичлэг маань мэдрэмжийн тухай бишээ. Мэдрэмж хүн бүрт л өөр өөр байдаг. Тиймээс би мэдрэмжийн тухай ярих эрхгүй хүн. Харин энэ бичлэгээ өөрийнхөө тухай бичихээр шийдлээ. Цаашид ч мөн энэ блог миний амьдралын тухай, миний мэдрэмжийн тухай, миний үзэл бодлын тухай байх болно.

Би бусадтай л адил бусдаас шал өөр хүн. Дээр бичсэнчлэн бороонд дуртай. Эсрэгээрээ гунигт дурладаг болохоороо бороог үгүйлдэг байж ч магад. Би сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ шинжлэх ухааны талаас тайлбарлавал чийгний үнэр тархинд нөлөөлж, гунигийн мэдрэмж төрүүлдэг байж болох. Харин надад гуниг чийгний үнэргүй үед ч байж л байдаг. Гуниг өөрөө ганцаардал. Бага байхаасаа л ганцаараа байх дуртай хүүхэд байсан болоод ч тэрүү дасчихсан байх л даа. Эсвэл багад цуг тоглох үеийн найз цөөн байсан нь ганцаардлыг надад төлөвшүүлж, аажимдаа ганцаараа байх дуртай хүүхэд болгосон байх.. Ямартай ч би аз жаргалтай үедээ ч гунигийг мэдэрдэг. Би гунигтай хүн.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Т.Нипонь | 2009-07-14 20:07:39
Гуниг өөрөө гунигтай гэж үү, эсгүүл гуниг өөрөө гуниглаж мэддэггүй шал балай нөхөр байх...
2. dao | 2009-07-15 19:55:00
хүн төрлөхтөн дөнгөж үүсээд байх үед нэг их борооноор майр гунигтай явдал болсон байх тэгээд хүмүүс бид инстиктээрээ бороо орохоор гунигладаг юм болуу

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog