Цаг хугацааг сөрж зүүдлээд...

. би цаг хугацааг сөрж зүүдлээд өнгөрсөнд сэрнэ...

... тэгээд чиний гараас хөтлөөд ирээдүйн зүг алхана...

---

Бороо дусална... Цонхны завсараар чийгний үнэр гуниг түрэн дурсамж тогшино... Тэнгэр шиг гүн өнгөтэй моддын цаахан талд тоглож байсан эзэн нь орхиод явсан савлуур... Эзэнгүй хэрнээ үл мэдэг савлана... Эгээ л миний дурсамж шиг...

Бороо... Түүний үнэрийг эс тооцвол миний хамгийн дуртай үнэр... Тэр ирээдүйрүү явж, харин би өнгөрсөнд үлдээд эндэхийн цагаар 439 хоног өнгөрлөө... Магадгүй тэр эргэж ирэхгүй... Гэхдээ би хүлээнэ... Түүний нэрээр хаяглагдсан дурсамжийг надруу тээн ирдэг зүүд, бороо хоёр надаас урвах хүртэл... Би хүлээнэ... 

Түүний тухай дурсамжийг надтай булаацалдах... Чиг чаг чиг чаг... Нэгэн хэмнэлтэй энэ чимээг үзэн ядаж байна... Харин яг одоо чийртэй тэр чимээг мартаж борооны аянд нойрсмоор байна... Эргэж сэрэлгүйгээр... Цаг хугацааг сөрж зүүдлээд... Түүний гараас хөтлөөд ирээдүйрүү алхамаар...

 

... гуниг минь ч хүрэхгүй холын холд ...

... чи бий ...     

 

 

Тухай...

Хүмүүс бид, амьдралд аз жаргал авчирдаг юмс бүхэн хийсвэр байхад, амьдралыг бодит гэж итгэх юм.

Хаа нэгтэйх хэн нэгэний тэмдэглэлийн эхлэл орших энэ бичлэг хоёронтоо бичигдэж байна... Тухай... Чухам юуны тухай бичих гэж буйгаа би өөрөө ч мэдэхгүй. Магадгүй миний тухай. Эсвэл миний танихгүй хэн нэгэний тухай. Ойролцоогоор 1000 өдрийн өмнө би амьдрал хийгээд тойрон буй бүхэн минь бодит гэдэгт өөрийн бүх зүйлээр мурий тавьж чадахуйц итгэл дүүрэн байдаг байсан. Харин өнөөдөр. Өнөөдөр тэс өөр өнцөгөөс амьдралыг ажиглаж байна... Яг л хүүхдийнх шиг сониуч нүдээр... Ажина... Мэдрэнэ... Гуниглана...

Алсарч байна... Бүгдээс... Түүнд бэлэглэсэн сарнай цэцгийн үнэр... Дурсамжинд сарнина... Салхилна... Хаа нэг үнэртэнэ... Цаг хугацааг үзэн ядна... Өнгөрсөнд үлдмээр... Харамсалтай нь үргэлжилнэ... Өнгөрсөн минь арвижина... Цаг хугацааны аясаар бүх зүйл хувирна... Үзэл бодол минь хүртэл... Үнэн минь хүртэл... Хуурамч... Чулуу хүртэл салхинд мохдог шиг... Хийсвэрийн дор өвдөг сөхрөх... Бид тийм л хийсвэр... Хэврэг... Үнэнг л олох хэрэгтэй... Өөрийн ертөнцдөө... Итгэж болох тэр үнэнг...  

(Нийт: 2)